Шинэ мэдээ

Сансар сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ5-р сарын 29МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28

Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

2020 оны 5-р сарын 22  -  16 цаг 23 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэ үйлдвэрийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцов. Уг ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Экспортыг нэмэгдүүлэх асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу Будапешт хотоос цахимаар оролцов. Энэхүү төсөл Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр хэрэгжиж эхэлж байгаад хоёр улсын төлөөлөгчид баяртай буйгаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Уг төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол улсын малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх чадвар шат ахих болно.Шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бий болж байгаа юм. Тиймээс энэ төсөл бол стратегийн ач холбогдлоороо тэргүүлэх төсөл болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн төслүүдэд Унгар Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох, яриа хэлэлцээг эхлүүлэх сонирхолтой буйгаа Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу илэрхийлэв.
“Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийг Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Биокомбинат УТҮГ нь жил бүр мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнийг оношлох, сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий 40 орчим нэр төрлийн 120-130 мянган литр шингэн, 18 сая орчим тун хатаасан биобэлдмэл үйлдвэрлэж, Монгол Улсын мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Улсын онц чухал обьект юм. 1923 онд байгуулагдсан, Бүгд Найрамдах Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар 1973 онд бүрэн шинэчлэлт хийгдэж малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин биобэлдмэл болон оношлогооны бэлдмэл үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэлийн технологийн хоцрогдолыг арилгах, биоаюулгүй байдлыг хангах зорилгоор БНУУ-ын Засгийн газрын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Биокомбинат УТҮГ-ын технологийн шинэчлэлийг хийхээр анх 2009 онд Засгийн газар хооронд харилцан тохиролцож, улмаар зээлийн гэрээг УИХ-р соёрхон баталсан ч Монгол улсын мал эмнэлгийн салбарын байгууллагын хууль, эрх зүйн орчин оновчтой биш, бүтэц тогтолцоо тогтворгүй, ойлгомжгүй зэрэг байдлаас шалтгаалан уг төсөл хэрэгжихгүй байсаар 11 жилийн нүүр үзсэн юм.

Энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэн Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулснаар мал эмнэлгийн салбарын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, үүний үр дүнд дээрх зогсонги байдалд байсан Засгийн газар хоорондын хэлэлцээр шийдвэрлэгдэж гэрээг шинэчлэн тохиролцож, улмаар зээлийн гэрээг 2019 онд УИХ-р дахин соёрхон баталж, БНУУ-ын Мегаложистик компанитай “Биокомбинат үйлдвэрийн өргөтгөлийн барилга, байгууламжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулаад байна.

Энэхүү гэрээ хэрэгжснээр олон улсын GMP-ийн шаардлага хангасан, шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх 4000м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, 425м.кв талбай бүхий био аюулгүйн 3-р зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга тус тус шинээр баригдаж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах юм.

Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдэж шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах 40 орчим боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Биокомбинат УТҮГ-ыг өргөтгөж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид эскпортлох боломж бүрдэж жилд дундажаар 10,0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15,0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх 20 сая цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN