ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов

/9-р сарын 20/  -  18 цаг 05 минут

Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш. Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм. Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж. Тус аймагт шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж хуучирсан зэргийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Өнгөрсөн хичээлийн жилд манай цогцолбор сургууль 3300 хүүхэдтэй байсан бол энэ онд 3800 болсон. 95 бүлэгтэй, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байна. Спортын төрөлжсөн сургуулийг яаралтай ашиглалтад оруулж, бидний ачааллыг хуваалцмаар байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ эрчээр нэмэгдвэл цаашид сургуулийн барилга шаардлагатай. Боловсролын багц хуульд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж заасан. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд багшийн төрөлжсөн сургалттай ахлах сургууль Зуунмод хотод байгуулбал зүгээр байна. Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлнө” гэлээ. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж өгөхөө Ерөнхий сайд хэллээ.

 

Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн такси үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц шийдэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлсэн. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.

Уулзалтын төгсгөлд Засгийн газрын гишүүд нар иргэдийн асуултад хариуллаа. Төв аймагт 2016 оноос хойш 70 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томоохон бүтээн байгуулалтыг улсын, засвар шинэчлэлтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийхээр болсныг тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал, Зуунмод-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын нийтийн тээвэр, такси үйлчилгээний зөвшөөрөл өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллана. Залуусыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд явж байна. Орон нутагт ирж суурьшвал ипотекийн зээлийн хүүг жилийн гурван хувь болгосон, мөн түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц барихаар төлөвлөж байна. Монголын хүн амын 70 хувийг залуус бүрдүүлж байна. Залуучуудын асуудлыг Ерөнхий сайд ахалж, Үндэсний хороо байгуулна. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр Төв аймагт төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих барилгын ажлыг оруулж ирэхийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд захилаа.

Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтцийг шийдэх хөрөнгө гаргаж, айл, өрхүүдийг цахилгаанд холбогдох боломж бүрдүүлнэ гэв. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх төсвийг ирэх оны төсөвт тусгаж өгье. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хэмжээнд Зуунмод байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих