Шинэ мэдээ

Сансар сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ5-р сарын 29МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28

У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ

2020 оны 5-р сарын 22  -  13 цаг 29 минут
-МАН-ын нэр дэвшигчдийг шинжихүй-
 
Сонгууль гэх сунгаа эхэлж, төрийн эрх барих дээд байгууллагад өрсөлдөгчид намын даргаасаа захиас, даалгавраа авч, кампанит ажлаа эхлүүлээд байгаа ч сонгогчид нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг сонгох хандлагатай байна. Нэг ёсондоо, энэ удаагийн сонгуулиар ард түмэн бодлогын түвшинд асуудал ярьдаг боловсролтой хүнээр  өөрсдийгөө төрд төлөөлүүлэхийг хүсэн хүлээж байна.
 
 
 
Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ. Сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх шаардлага тавьж,  гурван зарчим баримталсан нь доорх статистикаас харагдаж буй юм.
 
 
 
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигчдийн 50 хувь нь анх удаа хууль тогтоох байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тус нам нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд  эдний 34.2 хувь нь 45-49, 40-44, 55-60 насныхан 17.1 хувь,  50-54 насныхан 14.5 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүд  харин  21.1 хувийг эзэлжээ.   Мөн МАН-ын нэр дэвшүүлэлтийн онцлох нэг зарчим нь  элдэв асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа хүрч, 2016-2020 оны УИХ-д МАН-аас сонгогдон ажилласан гишүүдээс 20-ийг нь нэр дэвшүүлээгүй юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нар энэ удаа нэр дэвшилгүй, намынхаа арын албанд ажиллах аж. Тэднийг энэ удаагийн сонгуульд ийн өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд оруулах орон зайг гаргах зорилготойгоос  гадна олон нийтийн дунд явуулсан рейтинг тогтоох судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр аж. Харин оронд нь салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлого баримталжээ.  Улс төрд олон жил явсан, нийгэмд эерэг дүр байж чадахаа больсон, эсвэл ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гэх улстөрчдийн оронд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлээд байгаа нь энэ. 
Энэ хүлээлтэд нийцэх хүмүүсийн тухайд жишээлбэл, гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө “хавдрын”  гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад   тэргүүлж байгаа хавдрын өвчлөлтэй  тэмцэх төрийн бодлогын асуудалд салбарын шилдэг мэргэжилтнийг оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа нь давуу тал.  Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргээс намаасаа итгэл хүлээн өрсөлдөж байна. 
 
 
 
Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг нь ирсэн. Тэр дундаа  зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр байдаг манай улсад  банк, санхүүгийн салбарын  реформ хийж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Энэ тухайд төрд хүчтэй  дуу хоолой болж чадахуйц  өндөр боловсролтой,  практик туршлагатай хүнээр МАН Г.Амартүвшинг нэрлэлээ. Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нартай хоршин Хан-Уулд өрсөлдөж буй юм.   
 
 
 
Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн  залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны хүнийг төрд оруулахаар Дархан-Уул аймагт нэр дэвших эрх  олгоод байна.
Удаах бүлэгт эмэгтэйчүүд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон энэ үед дэлхийн чиг хандлага төдийгүй хуульд байдаг ч “амьгүй” явсаар ирсэн заалтыг амилуулсан нь МАН нэр дэвшигчдийнхээ 20 гаруй хувийг буюу 16 эмэгтэйг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн явдал. 
Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан, бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал  зэрэг  өрх гэр, хүн бүрийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бодлогоор энэ хэсэгт анхаарал хандуулахын тулд  дуу хоолой нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ.  Сонгуульд багаа авч хөтөлгөө морьтой явна гэдэг асар их үүрэг, хариуцлага. Ард түмнийхээ, журмын нөхдийнхөө өмнө хүлээсэн энэ хариуцлагыг юугаар ч үнэлэх, жинлэх аргагүй учраас МАН-ын удирдлагууд ийн боловсрол, мэдлэг, чадвар, ёс зүйг чухалчилсан байна. Тус нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй зэрэг салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэсэн нь энэ. “Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Йэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдээ ард түмний төлөөлөл болгон илгээж буйгаас харахад Ардын нам нэр дэвшүүлэлтдээ тун хариуцлагатай ханджээ.
 
 
С.Бүжин
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN