Шинэ мэдээ

Сансар сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ5-р сарын 29МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28

C.Лавров: Нийтлэг ойлголттой байвал цар тахлыг богино хугацаанд даван туулна

2020 оны 5-р сарын 22  -  12 цаг 06 минут
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров РБК сайтын асуултад хариулсан байна. Тэрбээр дэлхийг өөрчилж буй цар тахал, АНУ, Хятадын маргаан, визийн өөрчлөлт, Прага дахь Коневын хөшөөг буулгасантай холбоотой үүссэн санал зөрөлдөөний талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
 
-Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилж байна. Энэ хэрээр олон улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт гарч байна вэ?
 
-Дипломат харилцааг бүрэн сэргээхэд нэлээд хугацаа шаардлагатай. Бүх улс хязгаарлалтаа цуцалж, вакцинжуулалтын  дүрмийг хэрэгжүүлэхийг хүмүүс хүлээж байна.
 
-Энэ хүнд үед ОХУ-тай холбоотой болзошгүй хязгаарлалтын талаар юу хэлэх вэ?
 
-Оросуудад ямар ч шалтгаангүйгээр нөхөрсөг арга хэмжээ авсан жишээ хангалттай бий. Манай барууны түншүүд ямар арга хэмжээ авахыг тааварлах аргагүй. Пропорциональ байдал, нийтлэг ойлголт давамгайлж, аливаа буруутгагдаж буй зүйл шүүх эсвэл олон улсын бүтцэд тодорхой баримтаар нотлогддог олон улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Өнөөг хүртэл өрнөдийнхөн биднийг үндэслэлгүй буруутгах хандлагатай байна. Бид нөхөрсөг бус шинэ алхмуудыг хүлээхгүй.
 
-Орос улсад шинэ коронавирусийн статистик тоо буурсан болон сэтгүүлчдэд хүлээлгэх хариуцлагын талаар "Financial times", "New York Times" сонинд гарсан нийтлэлийн талаар ямар бодолтой байна вэ?
 
-Сэтгүүлчид хариу үйлдэл үзүүлэхгүй тохиолдолд магадлан итгэмжлэлийг буцаана гэсэн саналыг би сонсож байгаагүй. Асуудлын мөн чанарын хувьд, "Роскомнадзор"-ын санаачилснаар энэ асуудлыг шийдвэрлэнэ. Би сэтгүүлчдийг шүүх хурлыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа ч тэд нийтлэлдээ хариуцлага хүлээх ёстой. Үнэн бодит мэдээллийг нийтэлж, найдвартай эх сурвалжаас эш татах нь хэвлэлийн ёс зүй юм.
 
 
 
Сэтгүүлчид сэтгүүлзүйн эрх зүйн хэм хэмжээг сахих нь зүйн хэрэг бөгөөд эдгээр стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Шинэ коронавирусийн статистикийн тухайд Оросын эрх баригчид үнэнийг нуугаагүй. Цар тахлыг ашиглан тодорхой улс орныг гүтгэх нь зохисгүй.
 
 
 
-Хилийн чинадаас иргэдээ татах ажиллагаа үргэлжилж байгаа юу?
 
-Гадаад улсад байгаа 250 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 30 мянгыг нь ОХУ-д авчирсан. Ерөнхий сайд Мишустиний шийдвэр бидэнд ихээхэн тус дэм болсон. Засгийн газрын порталд бүртгүүлсэн жагсаалтуудыг үндэслэн гаргасан шалгуураас гадна манай Элчин сайдууд хүмүүнлэгийн жагсаалтад нэр нэмж оруулах эрхтэй. Энэ ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.
 
-Цар тахлын тархалтын улмаас АНУ, Хятад улсын зөрчилдөөн гүнзгийрлээ. Та энэ сэдвээр юу хэлэх вэ?
 
-Бид шударга ёс, зөв зарчмын талд байдаг. Шударга ёс гэдэг нь хэн нэгнийг буруутгаж, шүүхийн нэр биш. Аливаа хүчин чармайлтын үеэр "Хулгайчийг зогсоо" гэж хашгирах бус харин вакцин гаргаж авах ажилд нэгдэх ёстой. Дэлхийг хамарсан цар тахлын үед уралдаанд түрүүлэх гэж тэмүүлэх нь зохисгүй. АНУ вакциныг анхлан гаргаж авах гэж Францын "Sanofi" компанийг худалдаж авсан гэх нотолгоо бий. Энэ мэт геополитикийн ашиг хайсан бус хүн төрөлхтний төлөө гэсэн нийтлэг ойлголттой байвал цар тахлыг богино хугацаанд даван туулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг үндэслэлгүйгээр буруутгалгүй, харин дэмжих хэрэгтэй. Шинэ коронавирусийн өвөрмөц шалтгааныг ойлгох шаардлагатай байна. Энэ нь байгалийн гаралтай гэдэгтэй бүгд санал нийлсэн. Ирээдүйд үүнтэй төстэй нөхцөл байдал дахин давтагдахаас зайлсхийхийн тулд улс орнууд эв нэгдэлтэй байх нь зүйн хэрэг.
 
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын удирдагчдын онлайн уулзалтыг зохион байгуулахаар болсон. Манай улс ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ бол Францын Ерөнхийлөгчийн санаачилга. Тэрбээр дэлхийн эв нэгдлийг хамгаалахын тулд энэ санаачлагыг гаргасан гэж тайлбарласан. Уулзалтын эцсийн баримт бичгийг урьдчилан бэлтгэсэн байх ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн. Харамсалтай нь, зарим гишүүн улс хоорондоо зөрчилдсөн хэвээр байна. Энэ санаачилгыг манай улсын хувьд дэмжиж байгаа. Ерөнхийлөгч В.Путин юуны түрүүнд стратегийн тогтвортой байдал, дэлхийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзсэн. Энэ сэдвийг таван улсын удирдагчдад хүргэхийг хүсэж байна. 
 
-Прага хотын төвд байсан Коневын хөшөөг буулгасны дараа санал зөрөлдөөн үүссэн. Түүнчлэн ЗХУ-ын түүхэн үүргийг харлуулах явдал гарах болсныг хэрхэн тайлбарлах вэ?
 
-Асуудлыг түүх биш улс төрөөр шийдэх сонирхолтнууд түүхийг дахин бичиж байна. Тэд Нюрнбергийн тунхаглалын өгүүлбэрүүд болон дайны үр дүнд байгуулсан гэрээ хэлэлцээрийг зөрчих хандлагыг санал болгодог. Чех улсын тухайд 1993 оны хэлэлцээрийг зөрчсөн. Энэ хөшөөг хотын захиргаа эзэмшиж байсан тул Чехийн эрх баригчид энэ талаар ямар ч холбоогүй гэж албан ёсоор тайлбарласан. Коневын хөшөөг арчлан хамгаалах үүргийг Чех улс хүлээж байв. Чехийн Батлан хамгаалах яамны бүртгэлд байсан тул би тус улсын тайлбарыг "хүүхдийн" гэж хэлмээр байна. Манай чех нөхөд үүргээ биелээгүй тул хөшөөг сэргээн засах ёстой.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN