Шинэ мэдээ

Сансар сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ5-р сарын 29МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28

Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэв

2020 оны 5-р сарын 22  -  11 цаг 55 минут
Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд  холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа.
Ингэснээр СЕХ ирэх мягмар гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.  Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх юм.
 
Н.Энхбаяр: Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа
 
МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан  “Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө.   Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” маань нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаандаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа. Сонгогч түмэн минь мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна.  Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн.  Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий.  Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм. 
 
Я.Содбаатар: Ёс суртахуун, мэдлэг боловсролтой хүмүүсээ нэр дэвшүүллээ
 
Түүнчлэн өчигдөр үдээс өмнө МАН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг СЕХ хүлээн авч хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдэх юм.  Энэ үеэр МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө.  Материал бүрдүүлэх нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй" гэлээ.
 
С.Эрдэнэ: ҮБХ-ноос баталсан нэрсийг гардууллаа, өөрчлөлт ороогүй
 
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ,  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нар  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв. Энэ үеэр  УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ.
 
 
 
76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн.  АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн хүн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэсэн юм.
 
 
Т.Доржханд: Гуравдагч хүчин л өөрчилж чадна
 
Мөн  "Зөв хүн электорат" эвсэл болох  Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв. Энэ үеэр намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд"Бид нэр дэвших 60 хүнийхээ материалыг СЕХ-нд хүлээлгэж өглөө. Нэлээд олон нэр дэвшигчид маань гадаадаас ирж амжаагүй саатсан. Гэхдээ тэр хүмүүс сонгуульдаа оролцохоор материалуудаа хүлээлгэж өгсөн. Манай 60 хүн бүгдээрээ цоо шинэ. Улс төрд огт байгаагүй.
 
 
 
Монгол Улсын сүүлийн 30 жилийн зовлон хулгай, авлига. Энэ их хулгайг хэн засах юм бэ. Энэ хоёр нам засч чадахгүй. Үүнийг гуравдагч хүчин л өөрчилж чадна. Хулгайтай холбоогүй, хулгайч нартай холбогдоогүй гуравдагч хүчин л өөрчилнө" гэлээ.
 
 
 
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.
 
 
Т.Батсайхан
Эхсурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN