Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?5-р сарын 28

Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ зохион байгуулав

2020 оны 5-р сарын 22  -  10 цаг 40 минут

Манай орны уулын хээрийн болон тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 38.6 сая га талбайд үлийн цагаан оготны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрч, нийт бэлчээрийн 34.46 хувийг эзэлж, бэлчээрийн даацыг доройтуулж байна. Тодруулбал Нэг үлийн цагаан оготно өдөрт 3.39 кг өвс, сард 101.7 кг өвс, зун-намрын улиралд 610.2 кг өвс идэж бэлчээр сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл манай орны 38.6 сая бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно жилд 4.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бэлчээрийн ургамал, байгалийн нөөцийг идэж бэлчээрт ихээхэн хохирол учруулж байна.

Бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготны учруулж буй хөнөөл нь бэлчээрээс малын идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарга хүч авах боломжийг багасгах, зүй бус хорогдлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөг малд, мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлж байна. Ялангуяа малын ашиг шимээс олох малчдын орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлэх нэг хүчин болж амьжиргааны эх үүсвэрт шууд нөлөөлж байгаа юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Газрын тухай хуулийн 2002 оны шинэчилсэн найруулгад бэлчээр нь төрийн өмч бөгөөд ашиглалт, хамгаалалтыг нь төрийн байгууллагууд хариуцан зохицуулахаар тусгасан байдаг нь бэлчээр, түүний бүрэлдэхүүнд үзүүлж буй хүний хүчин зүйлийн нөлөөг бууруулах, сөрөг үр дагавараас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар манай улсын малын тэжээлийн хангамжийн 90 гаруй хувийг дангаар хангадаг бэлчээрийн ургамал буюу байгалийн тэжээлийн нөөцийг мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрхзүйн үндэсийг харьцангуй сайн бүрдүүлсэн байдаг. Тухайлбал Улсын Их Хурлаас Ургамал хамгааллын тухай хууль, Монгол мал үндэсний хөтөлбөр зэрэг болно.

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд сүүлийн 10 жилд гүйцэтгэсний үр дүнд нийт 6271.2 мянган га талбайг хөнөөлт мэрэгч амьтаны хөнөөлөөс хамгаалсан нь нийт үлийн цагаан оготно тархсан талбайн 15.7 хувийг эзэлж байгаа боловч нэг жилд 650-750 мянган га буюу дунджаар нийт шаардлагатай талбайн 1.4 хувьтай тэнцүү хэмжээтэй бэлчээрийн талбайд ургамал хамгааллын ажлыг зохион байгуулж байгаа нь мэрэгчдийн тоо толгойг зохистой хэмжээнд бууруулж чадахгүй байсан.

Иймээс бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2019 оны 185 дугаар тогтоолоор бэлчээр хамгаалах өдрийг зарлан үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээнд зарцуулах улс, орон нутгийн төсвийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, бүх нийтийн оролцоонд тулгуурлан ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолд жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоног болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагийг “Бэлчээр хамгаалах өдөр” болгон зарласан. Бэлчээр хамгаалах өдрийг тохиолдуулан ХХААХҮЯам 2020 онд 17 аймгийн 150 орчим сум, аймаг дундын отрын 3 бүс нутагт нийт 1.45 сая га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгууллаа.
Энэ жил эрдэм шинжилгээний байгууллагаас судалж тэмцэх шаардлагатай гэж дүгнэсэн нийт талбайн 15.6 хувьд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн нь өмнөх жилүүдээс өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын 2020 оны гүйцэтгэл нь өмнөх оноос 150 мянган га, сүүлийн 10 жилийн дундажаас 699 мянган га талбайгаар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

2020 оны хавар үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг орон нутгийн удирдлага, малчид, иргэдийн санаачлага, оролцоо, орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан төсвийн хөрөнгийн хуваарилалт, зохицуулалт хийгдсэн. Тэмцэх ажлын санхүүжилт, шаардагдах микробиологийн бэлдмэлийг технологит хугацаанд үйлдвэрлэж хуваарьт аймгуудад шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Тархалтын хүрээг хумих үүднээс аль болох үргэлжилсэн хил залгаа бэлчээрийг хамруулсан нь үлийн цагаан оготны шилжилтийг сааруулах ач холбогдолтой болсон. Энэхүү ажилд бүх нийтийг оролцуулан өргөн хүрээтэй зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, сумдын төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлсэн.

Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг технологийн хугацаанд нь бүх нийтийн оролцоотойгоор өргөн хүрээнд зохион байгуулж 1.45 сая га бэлчээрийн газрыг мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлэв. Тэмцэх арга хэмжээнд микробиологийн аргыг түлхүү оруулж хамрагдсан талбайн хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2 дахин нэмэгдүүлсэн нь үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд чанарын ахиц гарч, үр дүнтэй байлаа. Малчид, иргэд, сум, багийн түвшний төрийн байгууллагын албан хаагчдад бэлчээр нутгаа хамгаалах сэтгэлгээ төлөвшиж өөрсдөө оролцож хяналт тавих зэрэг зөв хандлагатай болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN