Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?5-р сарын 28

Чингэлтэйн чиглэлд замд хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл тул нийтийн тээврийг нь сайжруулна

2020 оны 5-р сарын 21  -  18 цаг 02 минут

Улаанбаатар хотын Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарыг сайжруулах зорилгоор хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулав.

Буцалтгүй тусламжийн гэрээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлөн тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлөвийг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх юм байна.

Нийтийн тээврийн тус чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн засаг даргын тамгын газартай зөвшилцөн сонгожээ. Учир нь тус байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл бөгөөд үүнд хүүхдүүд осолд их өртдөг төдийгүй нийтийн тээврийн ачаалал ч өндөр.

Тухайлбал, автобусны зогсоолуудад суудал, дээвэр байдаггүй, явган хүний зам дутмаг, автобусны буудал дээр хувийн автомашин, такси олноор зогсож хөдөлгөөнд саад учруулдаг. Түгжрэл үүсгэх гэх мэт хүндрэл бэрхшээл түгээмэл байдаг аж. Оршин суугчдын онцолсноор явган хүний замгүй, замын гэрэлтүүлэг хангалтгүйгээс явган зорчигчдын аюулгүй байдал бүрэн хангагддаггүй. Тус байршилд 2018 онд нийт 80 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 осолд явган зорчигч өртсөн байна.      

Энэхүү төслийг төлөвлөхөд хэрэглэгчийн идэвхтэй оролцоонд суурилсан хүн-төвтэй аргачлалыг ашигласан бөгөөд цаашид нарийвчилсан зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд ч хэрэглэгчдийн оролцоог үргэлжлүүлэн хангаж ажиллана.

Гэр хорооллын бүсийн хоёр хорооны нийт 12,104 эмэгтэй, 11,540 эрэгтэй оршин суугчид төслийн үр шимийг хүртэх бөгөөд тэдгээрийн 7,336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Энэ төслийг Ядуурлыг бууруулах Японы сан санхүүжүүлжээ. Тус сангаас Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN