Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?5-р сарын 28

Д.Цогтбаатар сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

2020 оны 5-р сарын 21  -  17 цаг 15 минут

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.

Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN