ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Японы парламентын Зөвлөхүүдийн танхимд ажиллав

/7-р сарын 24/  -  19 цаг 37 минут

Японы парламентын болон хууль тогтоох үйл ажиллагааны туршлага судалж буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг ноён Кобаяаши Фүмитакэ-тэй уузлаа. Тус танхим 248 гишүүнтэй бөгөөд гишүүдийн тавин хувь нь гурван жил тутам шинээр сонгогдож, бүрэн эрхээ зургаан жилээр хэрэгжүүлдэг байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэл хүртэл хөгжүүлж ирснийг тэмдэглээд, уг харилцааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын найрсаг, идэвхтэй, бүтээлч хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов. Энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар айлчилж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга дурдаад, уг айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийн хөтөлбөрт тодорхойлсон “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэх үзэл санааг бататгасныг тэмдэглэлээ. Энэ хүрээнд иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зэргээр хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бийг тэрбээр ярилаа.

Зөвлөхүүдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кобаяаши Фүмитакэ, тус танхим болон Монгол Улсын Их Хурал хоорондын харилцаа найрсаг, идэвхтэй өрнөж буйг өгүүлээд, харин Тамгын газар хооронд тухайлсан хамтын ажиллагааны баримт бичиг байхгүйг дурдав. Гэсэн хэдий ч өмнө Зөвлөхүүдийн танхимын Тамгын газарт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдийг дадлагажуулж, туршлага судлуулж байсан уламжлал бийг онцолсон юм. Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд болон "КОВИД-19" цар тахлыг даван туулсан Улсын Их Хурлын Тамгын газрын арга, туршлагын талаар асууж ярилцав.

Түүний асуултад Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тодорхой хариулт өгч, ялангуяа КОВИД-19 цар тахлын үед Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, гишүүдийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын бүтцийг шинэчлэн тогтоосон талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдийн тоог дараагийн парламентаас эхлэн нэмэгдүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд Японы болон бусад улс орны парламентууд, Тамгын газруудын туршлага, чадавх, мэдлэгт суралцах шаардлага тулгарч буй талаар тэрбээр өгүүлээд, энэ талаар болон цаашид парламентат ёсны хөгжлийг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Эрхэмсэг ноён Кобаяаши Фүмитакэ-г Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уриад, хоёр Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичгийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа дурдлаа.

Уулзалтын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчид Зөвлөхүүдийн танхимын Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, эдгээр нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдээс хууль боловсруулахаас эхлээд батлагдах хүртэлх үйл явц, эрдэмтэд, олон нийтийн саналыг тусгах, мөн Зөвлөхүүдийн танхимын бүтэц, Үндсэн хуулийн эрх зүй зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн Парламентын боловсрол хөтөлбөр (Parliamentary Study Program)-ийн сургалтын танхимд зочилж, өсвөр үеийнхэнд парламентат ёсны анхан шатны мэдлэг олгох, мэтгэлцэх, хэлэлцэх арга зүйд сургах үйл ажиллагаатай танилцав. Уг хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдээс заримыг нь парламентын дарга, илтгэгч, Байнгын хорооны гишүүдэд томилж, тодорхой сэдвээр хэлэлцүүлэн, шийдвэрлүүлж, парламентын хуралдааны үйл ажиллагааг бодитоор мэдрүүлдэг байна. 2002 оноос эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 1.3 сая хүүхэд, багачууд хамрагджээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы туршлага судлах ажлын багт Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явуулж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрийн “Сургагч багш” дэд хөтөлбөрт хамрагдсан 141, 14 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Баярмаа, Д.Дэлгэрмаа нар ажиллаж буй юм. Тэд Япон Улсын Парламентын боловсрол хөтөлбөртэй танилцаад, энэ талаарх өсвөр үе, залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нь нийгэмд маш их ач холбогдолтойг онцолж байлаа.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр Японы Парламентын номын санд зочилсон юм. Парламентат ёсны хөгжлийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол номын сан бөгөөд парламентын боловсрол болон иргэд, олон нийт ба хууль тогтоох байгууллагын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Японы Парламентын номын сан бие даасан хуультай, 900 гаруй ажилтантай, цахим, хүүхдийн гэсэн хоёр салбартай, улсын номын сангийн статустайгаар ажилладаг бөгөөд 45.0 сая гаруй номтой нийтийн номын сан юм.

Мөн тус номын сангийн бүтцэд Судалгааны байгууллага ажилладаг бөгөөд парламентын гишүүдийн захиалгаар бүхий л сэдэв, агуулгаар судалгаа, лавлагаа бэлтгэж өгдөг талаар номын сангийн дарга Ёшинага Мотонобү танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хоёр улсын Парламентын номын сангуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан арга туршлага болон мэдлэг, дадлагаа солилцож ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Япон Улсын Парламентын номын сангийн Хүндэт дэвтэрт дурсгалын үг бичиж, ноён Ёшинага Мотонобүд "Монголын нууц товчоо" номын тусгай хэвлэлтийг гардуулав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих