Шинэ мэдээ

Сонгуулийн цаг хугацааны хуваарь6-р сарын 2Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ6-р сарын 2Ц.Амарбаясгалан: Би залуучуудынхаа нэг тод өнгө нь болъё гэж шийдсэн6-р сарын 2Д.Ганболд: Соёмбо үсгийг тал бүрээс тайлбарладаг нь олон улсын шинжтэйг харуулж байгаа хэрэг6-р сарын 2“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ6-р сарын 2Замын эвдэрсэн хэсэгт тэмдэг тавиагүйн улмаас осол болжээ6-р сарын 2Залуу нэр дэвшигч нар шударга өрсөлдөхийг уриалж байна6-р сарын 2Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо6-р сарын 2Ж.Батзандан: Таван гишүүний тэмцлийг 50 гишүүнийх болгохын тулд сонгуульд оролцож байна6-р сарын 2Н.Номтойбаярыг өнөөдөр суллах уу6-р сарын 2Н.Номтойбаярыг өнөөдөр суллах уу6-р сарын 2Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа6-р сарын 2Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэллээ6-р сарын 2БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болжээ6-р сарын 2Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн6-р сарын 2ЗГ: Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ6-р сарын 2Оршин суугчид олон жил бохирын үнэрт хордож байна6-р сарын 2С.Оюунтуяа: Сонгуульд оролцож, саналаа өгөөгүй хүн төрийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрхгүй6-р сарын 2Хөл хорионы үеийн хүүхдийн баяр6-р сарын 2Б.Нарантуяа: Дэлхий манай тамирчдыг үнэлдэг болсон байна6-р сарын 2“Банкны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ6-р сарын 2Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд6-р сарын 2Хүүхдийн баяраар "COVID-19" цар тахлаас сэргийлэх зөвлөмж6-р сарын 1Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөрт зориулсан НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын хамтарсан мэдэгдэл6-р сарын 1Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна6-р сарын 1Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид нэмэгдэл хөлс олгох боллоо6-р сарын 1Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ6-р сарын 1Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хүүхэд бүхэн инээж байг!6-р сарын 1Энхийг сахиулагчдыг алдаршуулсан цогцолбор нээлтээ хийлээ6-р сарын 1Сонгуулийн үеэр коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх журам6-р сарын 1

Хөвсгөлийн засаг дарга Л.Ганболдын бусдаас авлига шантаажилж байгаа бичлэг бий...

2020 оны 5-р сарын 13  -  9 цаг 08 минут

Хөвсгөлийн засаг дарга Л.Ганболдын бусдаас авлига шантаажилж байгаа бичлэг бий...

“Батжин-Ундрах" компанийн захирал Ө.Батцэнгэлтэй ярилцлаа.
 
-Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын 120 сая төгрөгийн авлигын талаарх мэдээлэл сонин дээр гарсан. Энэ талаарх мэдээллийг тодруулж байна?
 
-Энэ хэрэг одоо АТГ-д шалгагдаж байгаа хэрэг. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
 
-Та энэ тухай асуудлаар АТГ-т өөрөө мэдээлэл гаргаж шалгуулсан юм уу?
 
-Тийм. Хөвсгөл аймгийн Ханх сумын Тамгын газрын 1,2 тэрбум төгрөгийн барилгын тендерт манай “Батжин ундрах” компани оролцоод шалгарахтай холбоотой асуудал юм. Энэ асуудал дээр Л.Ганболдын авлига авсан мэдээлэл баримтыг АТГ-т би өөрөө түрүүлж гаргаж өгсөн. 
 
-Яагаад АТГ-т өгөх болсон билээ. Хэдэн сарын хэдний өдөр 120 сая төгрөг өгсөн юм бэ?
 
-Намайг шантаажилсан л байхгүй юу даа. Яг тэдний өдөр гэдгийг нь хэлчихээр би өөрөө хэргийн материалыг задалсан болчих гээд байна ш дээ.
 
-Тэгээд хэн нь түрүүлж 120 сая төгрөг авах, өгөх тухай ярьсан юм бэ.Тодорхой ярихгүй юу?
 
-Засаг дарга Л.Ганболд өөрөө манай компанийг тендерийн үйл ажиллагаатай холбогдуулан хясан боогдуулж, шантаажилсан нь тодорхой гэдгийг хэлье. Гэрээ хийхгүй, гэрээгээ батлахгүй гэж дарамталсаар мөнгө авсан гэсэн үг. Түүнээс биш би өөрөө дуртайдаа “май” гээд өгөөгүй нь ойлгомжтой ш дээ.
 
-Л.Ганболд яг юу гэсэн юм?
 
-Тодорхой хэмжээний авлига өгөхгүй бол гэрээ баталгаажуулж, тамга дарж өгөхгүй гэсэн. Тэр чинь тэгээд л шантаажилж, авлига нэхэж байгаа хэрэг мөн биз дээ. Хуулийн байгууллагаар шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгохоор явж байна.
 
-Танд бичлэг нь байгаа гэсэн. Тэр бичлэгийг үзүүлж болох уу?
 
-Засаг дарга Л .Ганболдын шантаажилж авлига авч байгаа бичлэг бий. Тэр бичлэгийг одоогоор өгч болохгүй. Яагаад гэвэл АТГ-т шалгагдаж байгаа болохоор шалгалтын явцад бичлэг өгч болохгүй гэсэн. Миний утсан дээр байгаа бичлэг, өөр бусад материалуудыг ил болгож болохгүй гэж манай өмгөөлөгч болон байцаагч хэлсэн. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой бүх баримт надад болон хуулийн байгууллагад байгаа. Энэ бүхэн баримттай. Би баримтгүй юман дээр хүн гүтгэхгүй.
 
-Танай компанид ямар хохирол учраад байгаа юм бэ?
 
 
 
-Хууль бусаар шантаажилж авлига авахаас гадна барилга барьж байсан компанийн гэрээг үндэслэлгүй цуцалж манай компанийг хохироогоод байна. Үндэслэлгүйгээр тендер цуцлагдсанаас болж 200 гаруй сая төгрөгний хохирол учирчихаад байна. Энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хууль бус үйл ажиллагаа хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа Хөвсгөлийн газрын албаны дарга, Тамгын газрын дарга, Өмчийн албаны дарга гээд хэрэгт холбоотой бусад хүмүүсийг АТГ-т өгөх гэж байна.
 
 
 
-Ер нь танай компани хэр зэрэг туршлагатай компани вэ?
 
-Манай компани 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хойш дандаа барилгын ажил хийж байна. Барилга барих чадваргүй компани байсан бол юу гээд л тендерт оролцоод явж байхав дээ. Чадвартай гэдэг нь анхнаасаа шалгарчихсан шүү дээ.
 
 
 
21 аймагт барилга барьж байсан. 100 гаруй барилга барьсан туршлагатай компани. Хүний нөөцийн хувьд инженер техникийн хангалттай олон ажилтантай. Бүх ажилчид дээр нийгмийн даатгал төлөгддөг. Хууль журмынхаа дагуу явдаг. Татварын газарт ямар ч өр ширгүй. Манайх ийм л компани.
 
 
-Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн сүлжээтэй заргалдаад үр дүнд хүрнэ гэж үзэж байна уу?
 
-Хууль, шударга ёс гэж байгаа бол энэ хэрэг үнэн зөвөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Янз бүрийн авлига авсан талаарх мэдээлэл байнга л гардаг. Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт их байдаг талаар бизнес эрхлэгч болгон хэлнэ дээ. Манай компанийг дарамтлан авлига авсан ийм барим тавим баримттай хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Ер нь бизнес эрхлэгчид маань иймэрхүү хууль бус шантаажлагчидтай ил гарч тэмцэхгүй бол болохгүй юм байна гэж бодож би энэ хэргийг сөхөж тавьсан.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN