Соёл урлагийн салбарынхан өнгөрсөн 5 дугаар сард цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд Засгийн газар, Соёлын яам салбарынхантай хамтран ажиллаж 7 дугаар сарын 1-нээс Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин 61 хувиар нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр Соёлын салбарт ажиллагсдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг боллоо.
Сэтгэгдэл бичих