ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01

“Монгол Улсын зудын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ирээдүй-хамтдаа өргөжүүлье” зөвлөлдөх уулзалт боллоо

/7-р сарын 4/  -  19 цаг 07 минут

УОК, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага(FAO), МУЗН, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах алба (OCHA), Ази, Номхон далайн бүсийн гамшгийн болзошгүй эрсдэлийг эртнээс бууруулах арга хэмжээний техникийн ажлын хэсэг болон Норвегийн Дүрвэгсдийн комисстой хамтран “Монгол Улсын зудын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ирээдүй-хамтдаа өргөжүүлье” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Байгалийн жам ёсны гэхээс илүүтэй нийгмийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээ, амьдрах хэв маяг, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлүүдийн давтамж, нийгэм-эдийн засаг,нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, түүгээр ч барахгүй уламжлалт өв соёлд учруулах хор уршиг гэхчлэн хамрах хүрээ нь жилээс жилд нэмэгдэн хүмүүнлэгийн тусламжийн болон талуудын хамтран ажиллах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах албаны мэдээлэснээр, өнгөрөгч 10 жилд дэлхий нийтийг хамарсан байгалийн аюулт үзэгдлээс эдийн засагт 1.5 их наяд ам. долларын хохирол учирсан бөгөөд 2004 онд хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтэд зарцуулж байсан 3.4 тэрбум ам доллар 2015 онд бараг 6 дахин нэмэгдэн 19.5 тэрбум ам долларт, 2022 онд 41.0 тэрбум ам. долларт хүрч, 2023 онд 51.5 тэрбум ам. долларын санхүүжилт шаардах болоод байгаа бол Монгол Улсын тухайд сүүлийн 10 жилд байгалийн гамшигт үзэгдлээс нийгэм, эдийн засагт жил бүр ойролцоогоор 50-70 орчим тэрбум төгрөгийн материаллаг хохирол учирч байгаа нь өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад бараг 10-14 дахин өссөн байна.

Иймд Монгол улсын Засгийн Газар 2022 оны зун гандуу болон гантай зуссан, өвөл-хаврын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, бэлчээр, тэжээл хомсдсон, өвөлжилт хүндрэх эрсдэл эртнээс анзаарагдсан 11 аймгийн эрсдлийн үнэлгээг гаргах, малчин өрхийн амьжиргааг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын нөөцийн өвс, тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгохоор өнгөрөгч 12 дугаар сард шийдвэрлэж олон улсын байгууллагуудтай хамтран Урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлсэн. Ингэснээр малын хорогдлыг тодорхой түвшинд барьж, малчдын амьжиргааг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулж чадсан юм.

Цаашид гарч болох олон сорилт, бэрхшээлийг таамаглан, тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд бодлого, эрхзүйн зохистой орчныг бүрдүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг хангах, санхүүжилтийн найдвартай эх үүсвэр, оновчтой механизмыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт эдгээр чиглэлд чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна” гэлээ.

Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлүүд нь байгалийн аюулт үзэгдлүүдийн ихэнхийг урьдчилан таамаглаж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох боломжийг нээж байна. Байгаль, цаг уурын хувьд өвөрмөц, газарзүйн эмзэг тогтоцтой манай улсын нийгэм-эдийн засагт асар их хохирол учруулдаг зудын эрсдэлийг өндөр нарийвчлалтай урьдчилан таамаглах боломж нэгэнт бий болжээ. Үүнд манай үндэсний ус,цаг уур, орчны шинжилгээний албаны амжилттай хөгжүүлсээр байгаа цаг агаарын урьдчилан сэргийлэх систем, газрын ажиглалт, зайны тандалт судалгааны 10 гаруй үзүүлэлтэд тулгуурлан боловсруулдаг, 2015 оноос хэрэглээнд нэвтэрсэн зудын эрсдэлийн зургийг онцлох нь зүйтэй.

Хүн амд гамшиг учруулах онцгой байдал үүсэхэд буюу өнгөрсөн хойно нь нэгэнт учирсан хохирлыг арилгах чиглэлээр биш, харин гамшгийн болзошгүй эрсдэлийн эртнээс сэрэмжлүүлэх замаар урьдчилан сэргийлэх нь хүмүүсийн амь нас, амьжиргааг авран хамгаалах, гамшгийн эрсдэл даах тэдний чадвахийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ, зардлыг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах олон талын ач холбогдолтог дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг болсон.

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, НҮБ-ын ХХААБ 2017 оноос хамтран цөөн толгой малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй эмзэг бүлгийн малчин өрхүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хошуучлан хэрэгжүүлсэн. Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан 1 ам.доллар болгон малчин өрхөд 7.1 ам.долларыг хэмнэдэг болохыг уг арга хэмжээ нотолсон байна.

Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх Ази Номхон Далайн Техникийн Ажлын хэсэг Монгол Улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх замын зураглалыг бий болгох зорилгоор семинар зохион байгууллаа.

Өнөөгийн байдлын талаар иж бүрэн үнэлгээ хийх, одоогийн зохицуулалтын механизмд дүн шинжилгээ хийх, түүнчлэн энэ хандлагыг хэрэгжүүлэхэд тулгарч буй боломж, сорилтуудыг судлах юм. Нэмж дурдахад, семинар нь оролцогч талуудын хоорондын зохицуулалтын сүлжээг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, засгийн газрын хамтрагчид урьдчилан хэрэгжүүлэх арга хэмжээний санаачилгыг өргөжүүлэх сонирхлын талаар хэлэлцсэн юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих