Шинэ мэдээ

Сансар сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ5-р сарын 29МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар СЕХ-нд ханджээ5-р сарын 28Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5-р сарын 28Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ5-р сарын 28ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?5-р сарын 28“Улс төрийн санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно“5-р сарын 28Зургаан байршилд хурд хэмжиж байна5-р сарын 28Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй5-р сарын 28Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5-р сарын 2820.000 залуусыг хулхитсан Д.Батбаяр Баян хошуунд 10 мянган айлын орон сууц барина гэв5-р сарын 28Г.Загдаа ар гэрийнхэндээ гэрээслэл бичжээ5-р сарын 28Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ5-р сарын 28Нас барсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байсан5-р сарын 28Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна5-р сарын 28Б.Бат-Амгалан: Одоогийн МАХН, МАН-ын аль нь ч Ю.Цэдэнбал даргын нам биш...5-р сарын 28ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авчээ5-р сарын 28Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв5-р сарын 28196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ5-р сарын 28Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулж чадах уу?5-р сарын 28Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ5-р сарын 28УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав5-р сарын 28Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй5-р сарын 28Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ5-р сарын 28Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5-р сарын 28Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжинэ5-р сарын 28Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо5-р сарын 28Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ5-р сарын 28Монгол Улс эрсдэлтэй цагт эдийн засгаа "барьж" иргэдээ дэмжиж чадлаа5-р сарын 28Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ5-р сарын 28Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ5-р сарын 28

Эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ

2020 оны 2-р сарын 28  -  13 цаг 37 минут
  • 2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
  • Шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий

Сонгуулийн циклээр буюу дөрөв дөрвөн жилээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид болон удирдах албаны хүмүүсийг сольсон нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүйн тулд хүний нөөцийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажил, энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зарим зүйлийг тодрууллаа.

-Та эрчим хүчний салбарын хүний нөөцөд бодлогын шинэчлэл хийх талаараа ярилаа. Одоо энэ салбарын хүний нөөцийн чадавх ямар байгаа вэ?
-Тооны хувьд хэтэрхий данхайсан байна. 100-200 хүн ажиллах станц дээр мянгаараа ажиллаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд станцыг автоматжуулж, өндөр технологи оруулж ирэх ёстой. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүн нь бэлэн байх ёстой. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, сургахад энэ жил анхаарч ажиллана. Сургасан хүмүүс маань Монголдоо буцаж ирэхгүй байх үзэгдэл их байна. Тиймээс энэ хүмүүстээ салбартаа ажиллах боломжийг олгоё гэж байгаа юм. 

-Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр олон байгаа вэ?
-Удирдлагын түвшинд байсныг нь бид өөрчилсөн. Мэдээж инженерийн ажлын байран дээр эдийн засагч томилчихсон байгаагүй. Гэхдээ шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий. Тиймээс бид компаниуд дээр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ.

-Импортын эрчим хүчийг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?
-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээний 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ “Оюутолгой” дээр байна. Жил гаруйн өмнө яг энэ өрөөнд станц барих тухай гэрээг “Оюутолгой”-той байгуулсан. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод ажил хийхгүй байна.

-”Оюутолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсан юм биш үү?
-ТЭЗҮ батлаагүй. Зөвхөн саналууд ирсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр хангая гэдэг ч юм уу хүлээж авахааргүй саналууд хэлж байна.

Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа хэрхэн бууруулах вэ? 
-2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна.

Инфляцын өсөлттэй уялдуулан эрчим хүчний үнийг нэмж, техникийн шинэчлэлээ хийе гэхээр бүгд эсэргүүцнэ. Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцтай холбоотой. 90 мегабайтын нар, салхины станцыг дэмжих тариф орсон учраас эрчим хүчний үнийг нэмсэн.

Үүн дээр л асуудал үүссэн. Ам.долларын ханш 1240 байсан бол өнөөдөр 2700 төгрөг давчихаад байна. Тэр хэмжээгээр бид алдагдал хүлээж байгаа. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түлш авч байна. Гэхдээ тарифын үнээ өсгөөгүй учраас систем алдагдалтай ажиллаж байна.

-Хэрэглэгчид, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг хамгийн их мэдэрч байна?
-Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих ёстой. Үнэ тарифын асуудал бодлогод байхгүй. Мэдээж хамгийн үр ашигтай байх бүтцээр ажиллая гэж ярьж буй. Харин таны тавьж буй асуултыг 2002 оноос хойш хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийдээд явж байна. Тэнд гурван төлөөлөл байгаа. Хэрэглэгчийн эрх ашиг, компаниуд, Засгийн газрыг төлөөлсөн талууд ярьж байгаад тарифыг шийдэж байна.

Бидний хувьд гомдолтой байдаг нь хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээр алдагдал хүлээж байгаа явдал. Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна. Тиймээс л хүний нөөцөө бууруулъя, ухаалаг болгоё, зардлаа таная гэж байна. Цалингийн зардлаа бууруулах чиглэл рүү явж буй юм.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.162Зочин   • 3 сарын 1. 20 цаг 31 минут

Дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төв хэмээх хүнд суртлын төв байнаа. Эрчим хүчний систем үнэхээр данхар бүтэцтэй. Техникийн нөхцөл авахын тулд 5 шат дамжлагатай. Нэг газар нь дунджаар 7 хоног хүлээнэ гээд боддоо. Цахилгааны тоолуур баталгаажуулахад цахилгаанаа бүтэн өдрөөр таслуулж үнэлгээ өндөр 3-4 дамжлагаар явах шаардлагатай байх жишээтэй. Ер нь орон тоог 50 хувь цомхотгох шаардлагатай.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN