МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр 2020 оны 2 сарын 27-нд Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэгээр иржээ. Тэрээр уг нислэгээр ирсэн Сөүлээс Токиогоор дамжиж Улаанбаатарт ирсэн 38 хүний нэг болсон юм.
Цаг үеийн нөхцөл байдал, онцгой байдлын журмын дагуу эдгээр иргэдийг тодорхой хугацаагаар Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан байна.
Гэтэл МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “Би тусгаарлагдахгүй” гэж эсэргүүцжээ. Энэ асуудал өндрөө авч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч байж шийдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл Ц.Бат-Энхийг хүч хэрэглэн тусгаарлах байранд хүргэжээ.
Үүнээс гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх Онцгой комиссын шийдвэрийг зөрчиж, ёс бус үйлдэл гаргасан Ц.Бат-Энхийг МАН-ын Нарийн бичгийн даргаас чөлөөлөх чиглэлийг өгсөн байна.
Энэ дагуу өнөөдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм байна.
Түүнчлэн сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй “усалж” байсан Эрдэнэтээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ ч алдаж буй бололтой.
Эх сурвалжийн мэдээллээр Ц.Бат-Энх нь энэ явдлаас болж МАН-ын удирдлагуудын түвшинд хөтөлж буй ёс зүйн хувьд нэр дэвших эрхгүй хэмээх жагсаалтад бичигдсэн гэнэ.
Эх сурвалж: songogch.mn
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зөв ийм даварсан юмнуудыг цэвэрлэх хэрэгтэй. Бүр намаас ч хөө
Энэ шалдан банди мөн их том болжээ.Одоо юун албан тушаал вэ.Больж үз
haha ineedtei mongol
болж муу цүнх баригч бас нэг луйварчин төрөх байж
ene mahan tolgoi yun devshih be? zail tsaashaa, lalariin zangasaa bolj saihan yum bolloo, uuruu unasan huuhed uildaggui gedeg bhaa gah gah gah
Казинодоо ч харин сайн залуу бна лээ
Ene metiin luivarchdiig ceverleh ne zuvuu