Шинэ мэдээ

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ6-р сарын 2СЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа6-р сарын 2СЕХ: Нийт нэр дэвшигчдийн 75.08 хувь нь эрэгтэй, 24.92 хувь нь эмэгтэй6-р сарын 2ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь6-р сарын 2УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 НЭР ДЭВШИГЧИЙН НЭРС6-р сарын 2Хог дээр ажиллах эцэг эхээ хүлээн хоосон өнждөг ч гудиггүй тоглон хөөцөлдөх ХҮҮХДҮҮД6-р сарын 2Сэлэм эргүүлснээсээ хойш хар тамхи хэрэглэсэн С.Бямбацогт шүүхэд худал мэдүүлэг өгчээ6-р сарын 2“Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” шинэ бүтээл гарчээ6-р сарын 2Улсын хэмжээнд 21.9 сая төл бойжиж байна6-р сарын 2У.Хүрэлсүх: Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно6-р сарын 2Сонгуулийн цаг хугацааны хуваарь6-р сарын 2Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ6-р сарын 2Ц.Амарбаясгалан: Би залуучуудынхаа нэг тод өнгө нь болъё гэж шийдсэн6-р сарын 2Д.Ганболд: Соёмбо үсгийг тал бүрээс тайлбарладаг нь олон улсын шинжтэйг харуулж байгаа хэрэг6-р сарын 2“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ6-р сарын 2Замын эвдэрсэн хэсэгт тэмдэг тавиагүйн улмаас осол болжээ6-р сарын 2Залуу нэр дэвшигч нар шударга өрсөлдөхийг уриалж байна6-р сарын 2Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо6-р сарын 2Ж.Батзандан: Таван гишүүний тэмцлийг 50 гишүүнийх болгохын тулд сонгуульд оролцож байна6-р сарын 2Н.Номтойбаярыг өнөөдөр суллах уу6-р сарын 2Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа6-р сарын 2Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэллээ6-р сарын 2БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болжээ6-р сарын 2Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн6-р сарын 2ЗГ: Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ6-р сарын 2Оршин суугчид олон жил бохирын үнэрт хордож байна6-р сарын 2С.Оюунтуяа: Сонгуульд оролцож, саналаа өгөөгүй хүн төрийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрхгүй6-р сарын 2Хөл хорионы үеийн хүүхдийн баяр6-р сарын 2Б.Нарантуяа: Дэлхий манай тамирчдыг үнэлдэг болсон байна6-р сарын 2“Банкны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ6-р сарын 2

Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?

2020 оны 2-р сарын 18  -  9 цаг 10 минут

Ардчилсан гэгдэх шинэ төрийн тогтолцооны түүх яг хэрэг дээрээ бол 1990 оноос эхэлсэн билээ. БНМАУ-д Ерөнхийлөгчийн алба, Улсын Бага Хурал буй болсноор төрийн шинэ тогтолцоо төрөн гарчээ. Ингэхлээр 2019 он гэхэд уг тогтолцоо 30 жилийн түүхтэй, завсрын нэмэлт ба өөрчлөлтөөр “тохиргоо хийгдсэн”, дээр нь амьдрал, практикаар дэвшүүлэгдсэн тулгамдсан олон асуудалтай, тиймээс ч судлах, нягтлах зүйл ихтэй,эерэг гэхээр ч үр дагаваруудтай, сөрөг гэхээр ч үр дагаваруудтай сонин, содон үзэгдэл, үйл явц болчихсон байлаа. Энэхүү сонин, содон үзэгдэл, үйл явцыг судлах, задлан шинжлэх, зөв үнэлгээ, дүгнэлт өгөх, эерэг ба сөрөг бүхнийг нь олон түмэнд дэлгэн үзүүлэх үйлс, зорилго эн тэргүүнээ чухалчлагдах ёстой байв. Жинхэнэ шинжлэх ухаанч байр, суурь ингэхийг л шаарддаг билээ. Энэ ажлыг хийж чадах хүмүүсээ тун ч нарийн шүүлтүүрээр оруулж нам, намаас сонгон авах, тэдэнтэй урьдчилсан ярилцлага, онол аргазүйн семинар зохиох, маргаан, мэтгэлцээн өрнүүлэх зэргээр бэлтгэл үе шат, сорил, туршилтуудыг эрт эхлүүлж бүтээлч, шинжлэх ухаанч уур амьсгал бүрдүүлэхээс эцсийн үр дүн шалтгаалах учиртай байлаа. 
 
30 орчим жил мөрдөгдсөн үндсэн хуульд нэмэлт ба өөрчлөлт оруулах нь амар, хялбар ажил огт биш юм. Амилж, бэхжиж амжсан аливаа хуучин араг яс, хэлбэр өөрийгөө хамгаалах, улиран үлдэх ил ба далд нөөц хүчтэй болчихсон байдаг. Инерцийн хүч хаана л бол хаана үйлчилж шинэ бүхэнд саад учруулдаг.
 
Энэ бол түгээмэл зүй тогтол. Нэг чанар, байдлаас нөгөө чанар, байдалд шилжих үйл явц “зовиургүйгээр” хэрэгждэггүй. Үүнээс гадна үндсэн хуульд оруулах нэмэлт ба өөрчлөлт нь уг эх хуульдаа харшлахгүй, түүний амин чухал зарчмуудыг эвдлэхгүй, дотоодод нь зөрчил үүсгэхгүй байх учиртай. 1992 оны үндсэн хуулийн дагуу буй болж хэлбэржсэн төрийн тогтолцоог гацаа сааталгүй, үр нөлөө, өгөөж сайтай, сөрөг үр дагаваргүй,улам бүр тогтвортой, найдвартай ажилладаг болоход нь тус дэм өгөхүйцээр (нэмэлт, хасалт, өөрчлөлтөөр) төгөлдөржүүлэх боломж ба чадавх буй эсэхэд эрх баригчид гоц гойд анхаарах ёстой байв. Энэ хэрэгт урьдчилсан судалгаа л тус болох байв. 
Өнгөрсөн 30 жилд чухамхүү юу юу нь болж байсан, мөн юу юу нь болохгүй байсан, болохгүй байсны шалтгаан нь яг юу болох зэргийг сайтар нэхэн хэлэлцэж учрыг нь олох ажлыг шаардлагын хэмжээнд хийгээгүй нь эрх баригчдын нэртэй л холбоотой. 
Одоохондоо бол нэгэнт хийгдчихсэн нэмэлт ба өөрчлөлтийг энэ ажилд оролцсон хүн бүр л магтаж, дэмжиж, зөвтгөж ярьж, сурталчилж байна. Гэвч амьдрал дээр туршигдаад, хэрэгжээд ирэхлээр “хаанаас нь ямар ямар гууль цухуйх болоо?”...
“Өнгөрсөн хугацаанд бараг л 30 шахам хуулиар Ерөнхийлөгчийн эрхийг нэмсэн, өргөтгөсөн нь алдаа байлаа” гэж ярьцгаах мөртөө түүний бүх ард түмнээс сонгогдох хэлбэрийг нь хэвээр үлдээж, ажиллах хугацааг нь 6 жил болгож уртасгасан нь хэр оновчтой шийдэл юм бэ? Энэ асуултын зохистой, оновчтой, зөвшөөрч болохуйц хариултыг өдий хэр бид олж сонсоогүй л явна шүү дээ. 
 
 
 
Парламентын засаглалын сонгодог хэлбэр, хувилбар гэж чухам юуг хэлээд байгаагаа ингэж ярих дуртай хүмүүсийн хэн нь ч итгэл, үнэмшил төрөхүйцээр тайлбарлаж чадахгүй байна. Яг үнэндээ бол засаглал нь өөр өөртөө л тохирсон байх ёстой. Хаана ч таардаг, хэнд ч тохирдог сонгодог хэлбэр гэж үгүй. Тэгээд ч бусдыг дагаж дуурайсан, хуулсан тохиолдол бүр л алдаанд хүргэдгийг мартаж болохгүй билээ. Учир нь яг адилхан улс, нийгэм гэж үгүй. 
 
 
 
2018, 2019 онд УИХ-ыг хоёр танхимтай болгох талаар их ярьцгаалаа. Английн лордын танхимын түүх, туршлагаас үзэхүл Монголд ч гэсэн дээд танхимыг сонгуулийн бус аргаар байгуулж болох юм. Улстөрийн амьдралын талаар өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, 50-иас дээш настай, нас ба хувийн практик дагаж ирдэг сурц, туршлагатай, ажил үйлс нь түмэн олонд илт танигдсан, маргаангүй нэр хүнд бүхий хүмүүсийг 2-4 жилийн хугацаагаар томилон ажиллуулах хэлбэрээр УИХ-ын дээд танхимыг бүрдүүлэхэд болохгүй зүйл үгүй билээ. Ийм арга, зам нь популизмаас зайлсхийх, сэргийлэх боломж олгодог сайн талтай. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын гишүүд, дээд шүүхийн шүүхчид, улсын прокурорууд, улстөр судлаач-эрдэмтэд, их, дээд сургуулийн багш нар, аймаг хотын дарга байгсдаас нээлттэй хэлэлцүүлгийн тусламжтайгаар дээд танхимын гишүүдийг тодруулан томилдог байж ч болох юм. Дээд танхим нь 50 гишүүнтэй байхад л хангалттай чадамжтай байх болно. Энэ дээд танхим нь байнгын ажиллагаатай бус, гишүүд нь оролцоо, идэвх, ирц, үнэ цэнтэй санал, санаачилга зэргээрээ нэг бүрчлэн үнэлэгдэж цалин, хангамж авдаг, эдэлдэг байж ч болох билээ. Монголынх гэж түүхэнд нэрлэгдэхээр өвөрмөц атлаа онцгой үр өгөөжтэй хэлбэр, хэмжээ, стандартыг бодож, боловсруулж ч болох юм. Энэхүү дээд танхим нь үйл ажиллагааныхаа 60 хүртлэх хувийг “Судалгааны төв”-ийн хэлбэр, чанараар хэрэгжүүлдэг байж ч болох билээ. Мөнхүү дээд танхим нь засгийн газар, яамдуудад зөвлөгөө өгдөг, зөвлөмж боловсруулж тараадаг албан бус, сайн дурын нэмэлт үүрэгтэй байвал бүр ч хэрэгтэй байх болно. 
 
Монголын төр, засагт онц хурцаар тулгамдаад байгаа гол, суурь асуудал бол өнгөрсөн 30 жилийн дотор буй болсон бохирдлоосоо бүрмөсөн салах, салчихлаа гэдгээ ард түмэндээ, мөн дэлхий дахинд илтгэх, тайлан тавих явдал юм.
 
Ингэхгүйгээр сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломжгүй болчихоод байгаа билээ. Энэ бол шинээр (2020 онд) төрийн эрх барих намын хийх ёстой номер нэг ажил болох учиртай. Үндсэн хуульд саяхан оруулсан нэмэлт ба өөрчлөлтөөр 2020 онд байгуулагдах шинэ засгийн газрын сайд нарын бараг л 50 хувь нь “давхар дээлтэй” байж болохоор хуульчилсан нь маш том, маш бүдүүлэг алдаа юм. Улсын төсвийн хөрөнгө болон байгалийн баялаг, ер үндэсний бүх баялагруу гар дүрэх зам, жим бүр нилээд далд, нууц хонгил болон үлдэж буй нь энэ юм. Хамгийн их хөрөнгө захиран зарцуулдаг 4 яамын ашигтай, нууц мэдээллүүдээр  гол 4 сайд намынхаа томчуудыг, олигархуудыг хангах нь л дээ. Тэгээд л хувааж идэцгээх нь! Дахиад л хөөн хэлэлцэх хугацаа, энэ тэрээр авилга хамууд хэргээ нууж, ялаа цайруулж, хувалз болтлоо идэцгээж, хөөрхий ядуусыг бүр өлбөрүүлэх нь! 4-8 жилийн дараа 2019, 2020 оны маягийн хэрэг зарга, шүүх хуралууд шил шилээ даран хөврөх болохнээ!...
Яана даа!, Яана!, Монголчууд минь!, Эх орон, хувь заяа нэгтнүүд минь! 
 
 
 
Улсын төсөв болон нийгмийн бусад баялгаас хулгайлах, луйвардах, авах завших эрх ба боломжоо бүр улсын үндсэн хуульд суулгаад баталж чадсан болохоор 2020 оны эцэс, 2021 оны эхнээс эхлээд авилга, тендер концесс мэт нь эрх баригч намынхны томчуудын хүрээлэлд цэцэглэж эхэлнэ. Үндсэн мэрэгжлээ бараг мартаад авилга, рекетээр дахин мэрэгшсэн хуульчид (мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчид) онцгой нууц байдалд хэрэгжсээр буй томчуудынхаа гэмт хэргийг илрүүлж ч чадахгүй, шүүж ч чадахгүй л байхаа даа...
 
 
 
Хэрэв яамдын сайд нар их хэмжээний мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрхгүй байсансан бол “давхар дээлтэй” болохыг хүсэх УИХ-ын гишүүн гарах уу? Гишүүнийхээ ажил, үүргийг ч гүйцэтгээд байж чадахгүй мөртлөө бас “сайдын ажлыг авъяа” гээд алалцах шахах нь мөн ч ёс суртахуунгүй, мөн ч нэр, нүүргүй, мөн ч ичгүүртэй, инээдэмтэй хэрэг шүү! Энэ бол Монголын улстөрийн амьдрал дахь том эмгэнэл юм даа!
УИХ-ын гишүүдийн тоог нэг зуу гаргаж нэмэх талаар их яригдлаа. Гэтэл өнөөдөр 19 хүний саналаар (39 хүнээр ирц бүрдэж) хууль батлагдаж байгаа шүү дээ. Гишүүдийн тоо олшрох хэрээр Парламентын чанар мууддаг. 76 дотор багтаж чадахааргүй хүн 108 дотор багтаад л ороод ирнэ. Шигшиж шалгаруулах шаардлага суларнаа л гэсэн үг. Одоогийн 76 дотор хуралдаа ирдэггүй, алдаг оног суудаг гишүүд олон буй. Тэдгүйгээр болоод байдаг бололтой. Энэ бол гишүүдийн тоо цөөдөөгүйн нотолгоо юм. “Эсгий хийх газар нохойны хэрэг үгүй” гэдэг дээ. Мэдлэг, чадвараар сул, сахилга, хариуцлагагүй, мөнгө болон нэр алдар хөөцөлдсөн олон хүн цуглуулаад яах ч юм билээ. Төр засгийн нэр хүнд улам л муудах болно. 
 
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN