Шинэ мэдээ

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхитай байна2-р сарын 1424.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэжээ2-р сарын 12

2020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно

2020 оны 2-р сарын 14  -  16 цаг 55 минут

2020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно

Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчилан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явцын талаар ярилцав. Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:

1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр

2. Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/

3. Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулна.

Хамрах хүрээ:

Арилжааны радио, телевиз, студи, продакшн, уран бүтээлийн нэгдэл

Хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр, бүтээл байх

Шагнал: 10-100 сая төгрөг

Бүтээлийг Харилцаа, холбоо, мэдээлэл, технологийн газарт хүлээн авч байна. /Б.Ундрал. Утас 88101847. 312835. Цахим шуудан undral@cita.gov.mn/

Ерөнхий шаардлага:

· Нийгэмд эерэг хандлага түгээх агуулга, өнгө аястай байх

· Зохиол найруулга нь уралдааны зорилго, агуулгад нийцсэн байх

· Дуу, дүрс, стандарт шаардлага хангасан байх, зураг авалт мэргэжлийн түвшинд хийгдсэн байх

· Шинэ бүтээл байх

· Нэвтрүүлгийн хугацаа 15 минутаас доошгүй байх

· Бүтээлийг уралдааны хугацаанд радио, телевизээр нэвтрүүлсэн байх

Агуулгад тавигдах шаардлага

· Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн байх

· Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл

· Уламжлалт гар урлалын дэг сургууль арга барил

· Үндэсний ёс заншил, ардын уламжлал арга ухаан

· Ардын бэлгэдэх ёсны уламжлал,

· Үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн ёс заншил

· Ардын уламжлалт технологи болон Монгол хүний бүтээсэн орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци

· Угийн бичиг хөтлөх уламжлал

· Урлагийн тоглох үзүүлбэр

· Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил

· Газар усны уламжлалт нэр … гэх мэт

Жич: Уралдаанд оролцох бүтээлийн төрлүүд нээлттэй

Үндэсний шилдэг бүтээл нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий байна.

Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл нь ёс заншил, түүх уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байна. Тухайн радио, телевизээр нэвтрүүлсэн долоо хоногийн хөтөлбөрт үндэсний бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ, үзэлтийн судалгаа, чанарт үндэслэн шалгаруулах юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулна.

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN