ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

/2-р сарын 3/  -  17 цаг 47 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Буянт сүргийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч, малчин бүсгүйчүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2022 оны байдлаар 71 саяд хүрч, сүүлийн 32 жилийн дотор 45 саяар өсөөд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”,  “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо уялдаа холбоотой Монголын ард түмний аж амьдрал, оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар өрнүүлж байна.

Эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбар, малчин түмний оролцоо чухал юм.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч Та бүхэн өвсний соргог, усны тунгалгийг даган малаа идээшлүүлдэг эрүүл хүнс үйлдвэрлэгчид учраас малын мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад Та бүхний хөдөлмөр, зүтгэл нэн чухал юм. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйд орчин цагийн техник, технологийг нэвтрүүлэх, дайвар түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг дээшлүүлэхэд малчин эмэгтэйчүүд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд малчин эмэгтэйчүүд Та бүхний хүчин зүтгэл хэрэгтэй билээ.

Ялангуяа, малын тоо толгой бус чанарт нь анхаарах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд гаргасан санал санаачилга бүрийг дэмжиж ажиллах нь төр засгийн үүрэг байх болно.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж  ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ. Нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ.

Малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдгаас нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа тухай судалгаа байна.

Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 119 мянган малчин эмэгтэйн гуравны нэг нь буюу 40 хүрэхгүй мянга нь нийгмийн даатгалд хамрагджээ. Газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч дутмаг, хөрөнгө санхүүгийн тогтмол орлого байхгүй, мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй зэрэг бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд  хамрагдаж чадахгүй байна. Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй.

Эргэх дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж амьдардаг малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,  боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхийн асуудал хөндөгдөж байгааг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд анхаарч тэднийг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр мал аж ахуйн салбарын бүтээмж дээшлэхгүй, шинэ залуу малчдын халаа тасалдах аюултай тулгараад байна.

Малчдын мэдлэг, чадавхыг сайжруулах сургалт, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нь  мал аж ахуй эрхлэх арга барил боловсронгуй болж, шинэ мэдлэг, техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарах учиртай. Уламжлалт мал маллагааны өвийг тээсэн, орчин цагийн шинжлэх ухаан технологийн чадамж бүхий мэргэжилтнийг бэлтгэн хөгжүүлэх зорилгоор хэрэгжиж буй хөтөлбөрт цахимаар болон танхимаар хамрагдах боломжийг малчин эмэгтэйчүүдэд бүрдүүлэх нь зүйтэй.

Малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг хангах шаардлага байгаа нь салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч зайлшгүй хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөнд оролцож буй Та бүхэн өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилцаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог дэнслэн гарц шийдлээ тодорхойлон үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэж байна.

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малчин, охид эмэгтэйчүүдийг оролцуулсан “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих