Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл

2020 оны 2-р сарын 14  -  9 цаг 20 минут
Хамгийн их анзаарагддаг улстөрч. Хамгийн их анзаарагддаг учраас хамгийн олон сэтгэгдэл туүнийг дагаж явдаг. Тэдгээр сэтгэгдлүүдийн дийлэнх нь түүнийг хүлээн зөвшөөрдөг учраас сонгогддог. Улс төрд одоо ч байр сууриа хадгалж яваагийн учир энэ. Улс төрийн оргил суудлын нэг УИХ-ын даргын сэнтийд суусан. Улс төрийн хамгийн том намын даргаар ажилласан. Парламентын засаглалтай манайх шиг оронд энэ хоёр суудал улс төрийн хувьд хамгийн том нь. Улстөрчдийн хор гардаг суудал. Ард түмний төлөө гэсэн сэтгэл ийм замналтай улстөрчдөд зохидог.З.Энхболд бүгдийг уншиж, барьж, имэрч, өөрийн болгож байж дуугардаг. Тэгээд шийдвэр гаргадгийг бүгд гадарлана. Тийм болохоор түүнтэй илэрхий дайсагналцах сонирхол өрсөлдөгчдөд нь бага. Тулахаасаа болгоомжилдог. Түүнээс давж уншиж, судалж байж үг хэлэхгүй бол сөхөрнө. З.Энхболдын талаарх сөрөг мэдээллүүдийг сэгсрээд үзэхээр барьцгүй, бодит байдлаас хол байдаг. Хүний мөн чанар бол өөрөөсөө илүү хүний талаар үргэлж таагүй мессэж тарааж явах. З.Энхболдын талаарх сөрөг мэдээлэлтэй хүмүүс энэ агаар дотор нь байх.
 
 
 
Асуудлыг шийдэхдээ “За намайг хэн юу гэж хэлэх бол, буруугаар бодчих болов уу, бидний харилцаанд сөрөг нөлөө гарчих вий...” гэсэн бодол З.Энхболдод өчүүүхэн ч байдаггүй нь харамсалтай. Зүгээр л асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдэхэд төвлөрдөг. "Залуу насанд нэр төрийг юуны түрүүнд эрхэмлэх нь аймхай хулчгаруудын зан” гэсэн үзэл бодолтой хүн ч юм шиг.
 
 
 
Гэхдээ энэ бол таамаглал, түүний зан араншингаас мэдэрсэн зүйл. Нэгэнтээ Бавуугийн Лхагвасүрэн “Залуу насанд зүрх зориг хамгийн эрхэм. Хийхээс өмнө болгоомжлолоо боддог хүн хамгийн аймхай байдаг” гэсэн нь бий. З.Энхболд өөрийнхөөрөө, өөрөөсөө дутуу гэсэн хүндээ түүнийгээ мэдрүүлчихдэг муу зантай. Хахир хатуу, бэрх зэвүүн харагдуулдаг нэг араншин нь энэ. Тэрнээс бол хүн. Хүн хүндээ өөрт ойр байгаа бүгдийнхээ амьдрал ахуйд хүртэл тус болж явдаг хүн. Тус болсон хүмүүс нь ил гарч ирээд ярьдаггүй болохоос биш, байр сууцтай болгосноос эхлээд сурч боловсрох, дахиж дэвшихдээ З.Энхболдын тусыг авсан эрхмүүд олон. Магадгүй тэдний зарим нь өнөөдөр сошиал дахь нууц хаягаараа мань эрийг зүхээд сууж байж ч мэднэ. Монголчуудын өнөөдрийн байгаа царай, байгаа хандлага энэ л юм чинь.
 
Очсон албан тушаал бүрээ сонирхолтой харагдуулж, шуугиантай шийдвэрүүдээр нийгмийг цочоож, тэр хэрээр магтуулж, бас муулуулж явдаг улстөрч олон дайсантай болдгийг З.Энхболдоос харж болно. Ер нь бол адармаатай улстөрч. Их хурлын гишүүн гэдэг инээгээд явж байдаг албан тушаалтан биш гэдгийг түүнээс харна. Хаа нэг таараад “Хоёр үг солиотохъё" гэхээр хажуугаар танихгүй хүн шиг  зөрөөд явчихна. Араас нь очоод ярихаар хүн шиг ярьж хөөрч, бүр зөвлөнө, тусална. Ингээд хэсэгтээ З.Энхболдоос өөр сайн хүнгүй болчихсон тууж явтал гэнэт дургүй хүргэнэ. “Нөгөө тэрийг маань ажлаас нь шахаж байна” хэмээн өөртэй нь ихэд ойр хүний тухай хэлж, өнөөх нь түүн рүү ярихад өмнөөс нь “Наад ажлаа өгөөч. Юунд нь зууралдаад байгаа юм. Би чамд тус болж чадахгүй” гэх. Сайн найздаа хэлж байгаа хариулт нь энэ. Энэ хоёр ч хонь, чоно боллоо доо гэж бодоход хамт л байж байна. Яагаад гэвэл тэр хэнтэй ч хуурамч нөхөрлөл, худпаа дүр, үнэгэн заль, хий хоосон цэцэрхлээр харьцдаггүй. Байгаагаараа л ханддаг.
 
Зандаахүүгийн Энхболд сүүлийн гурван жил Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллалаа. Бөөн хэл ам, шуугиан, хатуу чанд үг хэллэг, хуулийн дор бүгдийг эмхлүүлэх гэсэн хахир тэмцэл. Төрийн мөнгөөр хайгуул хийж олсон ордуудыг хувьдаа завшиж, гадныханд наймаалж, түрийвчээ зузаатгасан 400 лиценз эзэмшигч, улс орноо тоносон луйварчидтай үзэлцлээ. Үүний ард гарах найдвар байна. Ард түмэн үүнд талархалтай байгаа. Хэзээ байтлаа Монголын нийгэмд нэг өдрийн дотор 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, Шүүх засаглалтай “дайн зарласан” улстөрч байсан юм. Авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон Шүүх, Прокурор, хууль хүчний байгууллагууд чичирч байна шүү дээ. Эхнээсээ оргон зайлж байна. Санаачилгаараа зайгаа тавьж өгч байна. Би боллоо, өөр цаг ирлээ гээд тэтгэвэртээ сууцгааж эхэллээ. Ийм тэмцлийг З.Энхболд шиг улстөрч хийнэ. Өмнө хийх улс төрч байсан юм бол хийж хэвтэхгүй юугаа хийж байсан юм бол. Ийм характер л хонгилын хаалгаар орж, хана туургыг улаан гараараа нурааж, тэгээд болоогүй үүнийгээ ил гаргаж ирж нийгэмд зарлаж байна. Ингэлээ гээд түүнийг яах юм, яаж ч чадахгүй л байна. Өөр улстөрч байсан бол нухчин дарах байсан биз. Өчигдөр ажлаа өгсөн түүний шийдвэрийн талаар өнөөдөр судлаачид ид ярьж, бичиж эхэллээ. Тэднийхээр бол З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын даргаараа үлдэж эхлүүлсэнээ гүйцээх ёстой байжээ. Шударга ёсны төлөөх үйл хэргээ царцаачих вий гэж үзэгсэд байна. Тэр хууль бус бүгдийг тасчин хаяж байгаа. Зарим луйварчдыг тэр үнэндээ цөхрөөж байна. Түүний телевизээр ярихыг нь хүртэл хараад өмд нь нойтон оргих шахаж буй луйварчид байна. Тэдний чадах юм нь өнөөдөртөө хууль бусаар олсон их м,өнгөөрөө З.Энхболдыг нийгэмд харлуулах ажлыг л хийхийг оролдож байна. Өнөөдөр монголчууд бид улстөрчдийн хуурамч инээд, хуурамч яриа, хуурамч дүр төрхөнд дасчихаж. Ийм улстөрчдөд талтай ханддаг, хүсэн хүлээдэг болчихож.З.Энхболд хийгээд бусад улстөрчдийн үнэн дүр төрхөөс Монголын нийгмийн зөв буруугийн хандлага харагдана. Монголын улс төрийн Хуурамч-Үнэн энэ хоёр дүрийг бид ялгах цаг болсон.
“Би гүйцэтгэх засаглалаас төрийн ажлын гараагаа эхэлсэн. Анхнаасаа гүйцэтгэх засаглалд ажилласан хүн, болохгүй юмыг болохгүй л гэж хэлдэг. Бүр сурчихсан байдаг юм. Тэгэхээр би сонгогчдодоо болохгүй юмыг болохгүй л гэж хэлдэг. Болох, болохгүй хоёрын япгааг нь ялгаж салгаж хэлж өгдөг. Миний энэ зан араншинг сонгогчид маань мэддэг юм” гэж З.Энхболд хэлсэн байдаг юм. Түүний улстөрчийн мөн чанар энэ л дээ.
 
 
 
З.Энхболд улс төрд “хатуу самар” нэрээр дархлагдсан улстөрч. “Хатуу самар” нэрэндээ зохицсон улс төрийн үзэгдэл. Хатуу шийдвэртээ бат зогсдог нь олон ч хүний дургүйг хүргэж, олон ч сэтгүүлч шүүмжилсээр ирсэн. Гэхдээ мөр алдалгүй алхаж, цаг минутаар ажлаа төлөвлөн, бийлэгжүү улс төрч, бизнесийн төлөөлөлд “ЗАЙЛ” гэж хэлэх зориг зөвхөн З.Энхболдод бий.
 
 
 
З.Энхболдын үед ЕТГ анх удаа олны анхааралд очсон гэж твиттер хуудаснаа Анхаа жиргээч бичсэн нь ч ортой аж. Жиргээч Анхаагийн хэлснийг сануулбал, “Өмнө нь ЕТГ-ын даргаар хэн ажиллаж байсныг би лав мэддэггүй. Очсон албан тушаал болгоноо З.Энхболд сонирхолтой болгодог” хэмээн ярьсан нь саяхан. Тэрээр ЕТГ хэмээх их айлд өндөр босго тогтоож, УИХ-ын гишүүн гэх эрх дархтай зарим нөхдийг “өмдөндөө автал” нь сандаргаж байгаад, их улс төрөө хийхээр дараагийн тэмцэлдээ гарлаа! 
 
Таван толгойг танд үлдээсэн З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл!
 
 
Л.Баттөр


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN