ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно7 минут 33 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

/2-р сарын 2/  -  18 цаг 25 минут

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Дугарын Рэнчинханд,

Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчилж, эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржийн Дондов нарт хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Түндэвийн Цэнд,
  • “Эрдэнэ дрийлинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Уртнасангийн Борчулуун,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын уулын инженер-баяжуулагч Шаравын Гэзэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа,
  • “Монголчехтеталл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Тогмидийн Оюунбилэг,
  • Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Дамжингийн Дамба,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:
  • “База” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Норжмаагийн Батаа,
  • “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Цогоогийн Баасандорж,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн Лувсандагвын Даваацэдэв,
  • “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн зөвлөх Чүлтэмжамцын Энхбаяр,
  • “Монголын Алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Хүүхнээгийн Гантөмөр,
  • Уул уурхайн салбарын ахмад настан Далайн Пүрэв,
  • “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн ашиглалтын инженер Халзангийн Пүрэвнацаг,
  • “Багануур” хувьцаат компанийн уул уурхайн ашиглалтын инженер асан Цэвгээгийн Цэвээнбалжир,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан Найдангийн Чулуунгэрэл,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Чойжинзавын Цогтбаатар,
  • “МАК Цемент” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автогрейдерийн оператор Дүгэржавын Эрдэнэбаяр,
  • “Шарын гол” хувьцаат компанийн бульдозерын оператор Цонжхорлоогийн Ганзориг,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич Сэрээнэнгийн Жаргалан,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор Аръяагийн Хайдав нарт хүртээлээ.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбадэлжээ,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Цогтын Хүрэлсүх,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан Цэндийн Отгонбаяр,
  • “Урангео ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологи хайгуулын зөвлөх Адъяагийн Эвийхүү,
  • Уул уурхайн салбарын ахмад ажилтан Норовын Бат-Эрдэнэ,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Дорж-Юндэнгийн Алтанхуяг,
  • “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологич Дагвын Буриад,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Гомбожавын Баасансүрэн,
  • Геологи уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн Гээдэрийн Сугаржав,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи, маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Доржийн Түвшинбаяр,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх барилгын инженер Доржийн Баярмаа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  •  Уул уурхайн салбарын ахмад ажилтан Загдхорлоогийн Пүрэвдорж,
  • “Оюу толгой”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнд машин механизмын оператор Одсүрэнгийн Сэмшадав,
  • “Фоорбласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэсэлгээчин Шаравжамцын Эрдэнэбаатар,
  • “Шивээ-Овоо” хувьцаат компанийн гидро экскаваторын машинч Сүхийн Отгонбаяр,
  • “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий механик Туулын Баярхүү,
  •  Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Гончигжавын Булган,
  • “Хүрэн толгой коал майнинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гагнуурчин Лувсаншаравын Галбаатар,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ил уурхайн өрмийн машинч Доржзодовын Батзоригт,
  • “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Гирдгаабазарын Гантулга,
  • “Шарын гол” хувьцаат компанийн цахилгаанчин Келгенбайн Ерболот,
  • “Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Далд уурхайн үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбажавын Мөнгөншагай,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Заамар гоулд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерын оператор Лхагвасүрэнгийн Лхагвадорж,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх инженер Наранбатын Уртнасан,
  • “Шивээ-Овоо” хувьцаат компанийн Ус шүүрүүлэхийн хэсгийн дарга Шагдаржавын Ялалт,
  • “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн олборлолт, үйлдвэрлэл хариуцсан захирал Сайдын Лхагва-Очир,
  • “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахлах геологич Нацагдоржийн Оюунгэрэл нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал гардуулсныхаа дараа, Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачдад дэвшүүлэв.

Төрийн дээд шагнал хүртсэн хүмүүст халуун баяр хүргэж, гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих