Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

2020 оны 2-р сарын 12  -  16 цаг 02 минут
  • 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус салхинд хийсгэх нь
  • Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн улмаас Монголын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулах нь. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт ирэх сар хүртэл зогссоноор нөхцөл байдал улам эмзэг болж ирэв. “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын хэлснээр манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо бүрмөсөн алдах нь нэгэнт тодорхой боллоо. 2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. 

Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Хэрэв бид дээр дурдсан төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хийж чадахгүй бол цалин тэтгэвэр тавих асуудал цаашид хүндэрнэ гэсэн үг. Орлогогүй төсөв ийм нөхцөлд зардлаа танахаас өөр хувилбаргүй. Төсвөө тодотгоод ч эдийн засгийн уналтыг зогсоож дийлэхгүй. 42 сая тонныг экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг коронавирус ийнхүү салхинд хийсгэх нь. 

БНХАУ-ын Баяннуур хот, Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэх газар коронавирусийн халдварын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг.

Тэгвэл Гашуунсухайтын боомт хаагдсанаас хойш манай улс өдөрт 10 гаруй сая ам.доллар буюу төв банкны мягмар гарагт зарласан албан ханшаар тооцож үзвэл 27.5 тэрбум төгрөг алдаж байна. Үүнийг 30 хоногоор үржүүлж тооцвол 300 гаруй сая ам.долларын орлогоо бид тавиад туух нь. Бусад боомтыг оруулж тооцвол үүнээс илүү өндөр тоо гарах нь дамжиггүй. 


 

Төсөв нь орлогогүй, улсын сан хөмрөг нь хоосон улс яаж дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн салбараа тэтгэж, тэжээх чадах билээ. Хамгийн ноцтой нь, Хятадын тал Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа нь эдийн засагт урилгагүй хямрал дуудлаа. Ядаж байхад яр гэгчээр манай улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хатуу хуваарьтай.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард улсын нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар ахисан. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 оныг дахин давтлаа. Уул уурхайн эдийн засагч Л.Наран баатар “2020 он сорилттой жил болохоор байна. Аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлага хугацаанаасаа хоцорч, зээлийн эргэн төлөлт муудаж байгаа нь ажиглагдах болсон. Уул уурхайн компаниудын сэлбэгийн хангалт тасарснаас болж техникүүд нь сул зогсож эхэллээ. Үүнийг дагаад ажил эрхлэлт муудна.

Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж.

Нөхцөл байдал энэ чигээр дахиад сар үргэлжлэхэд манай эдийн засагт томоохон хямрал авчирч мэдэхээр байна” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж, тогтвортой өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл нүүрсний экспорт хумигдаж, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа саармагжсанаар эдийн засаг агших дүр зураг ажиглагдаж эхэллээ.

Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм. Өмнөд хөршийн нүүрсний эрэлт ихэсдэг хугацаа гэвэл дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энэ үед дэд бүтэц сайтай орнууд илүү давуу боломж эдлэх нь бий. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэдэг учраас урт удаан хугацаанд зогссон салбарынхан бэлтгэл ажлаа хангаж, жигдэртэл багагүй хугацаа орно.

Нүүрсний биет хэмжээгээ үлэмж ахиулахад төмөр замын ач холбогдол их. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч өнөөдрийг хүртэл уг төмөр зам ашиглалтад орсонгүй. “Чингис” бонд болон “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашгаас багагүй хэмжээний мөнгийг энэхүү төсөлд юүлсэн билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм.

Нүүрсний экспортоос гадна ирэх тавдугаар сард ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” дуусахаар байгаа. 2017 оноос хойш хэрэгжсэн энэхүү хөтөлбөр зогссоноор манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй гэсэн таамгийг мөн хийгээд байна. Тэрчлэн УИХ-ын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа нь ДНБ-ий өсөлт уруудах ээлжит үндэслэлд тооцогдоно.

Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд агших таамгийг Bloomberg болон J&P Morgan, Economist Intelligence Unit тэргүүтэй байгууллагууд дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN