Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

Сонгуулийн хуанли

2020 оны 2-р сарын 12  -  16 цаг 41 минут

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулийг нийслэлд есөн тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандаттай явуулна. Санал авах өдрийг зургадугаар сарын 24-ний лхагва гаригт байхаар тогтсон билээ. 2020 парламентын сонгуулийн хуулийн хуанлиг хүргэж байна.

1.Нам, эвсэл гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, СЕХ-нд хүргүүлэх юм.

2.Мөн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ.  Тодруулбал, дөрөвдүгээр сарын 24-нд багтаж, хүсэлтээ хүргэх юм.

3.Нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

4.Улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.

5.Улсын бүртгэлийн байгууллага нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

6.СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

7.Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.

8.СЕХ-ноос нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

9Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

10.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.

11.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 100, нийслэлд 20, аймаг, дүүрэгт 50, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

12.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрт нэг шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

13.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

14.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны 25-аас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно.

15.Хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.

16.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна гэжээ.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN