Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

А.Нямдорж: Нийт хог хаягдлын 48,2 хувь нь үнс байна

2020 оны 2-р сарын 10  -  10 цаг 53 минут

Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч буй үнсийг дахин боловсруулж ашиглах боломжийг судлах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулаад буй. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдоржтой ярилцлаа.

- Үнсийг дахин боловсруулах, ялган ангилах ажилд танай байгууллагаас ямар чиг үүргийн дагуу оролцож байна вэ?

- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн хог хаягдлын менежмент бодлогыг зангидаж, мэргэжил арга зүйгээр харьяа байгууллага, дүүрэг, хог хаягдлын үйлчилгээг хангаж ажиллаж байдаг.

Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнс нь хог хаягдал болдог. Үнсийг дахин боловсруулах, ангилах, тээвэрлэхээр хоёр дүүргийн 4 хороонд туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.

Үүнд Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент хөтөлбөрийг хэрэгжихэд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг.

Аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн талбайн зам цэвэрлэгээ ямар байна гэхчилэн хогтой холбоотой бүх асуудалд хяналт тавьдаг гэсэн үг.

Энэ ч утгаараа дүүргийн хороодод ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нарт хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөө, чиглэлийг өгч ажиллаж байна.

- Үнсийг ангилан ялгах ажилд иргэдийн зүгээс хэр хүлээн авч байна вэ?

- Иргэд маш эерэгээр хүлээн авч байна. Нөгөө талаас таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан шахмал түлш өгөх урамшууллыг олгох юм.Тиймээс иргэдийн дунд хүлээлттэй байх шиг байна.  Энэ нь ойролцоогоор нэг айлд сард хоёр шуудай өгч байхаар тооцоо гарсан.

Тээвэрлэлтийн байгууллага айлуудаар хуваарийн дагуу очиж үнсээ авна. Орон тооны бус байцаагч, хэсгийн ахлагч нар нь үнсээ бүртгэнэ. Хэдэн мкв талбайтай, ямар зуухтай эсэх, хэдэн шуудай үнс гарч байгаа талаар мэдээлэл авна. Үүний дараагаар хорооноос купон өгөх юм. Энэ мэтчилэн зохицуулалт, судалгааны ажлуудыг хийсэн.

-Үнсээр ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарган авсан бэ?

- Бэлтгэл ажлын хугацаанд Хими, хими технологийн лаборатори дээр аюултай цацраг идэвхт бодис ямар байгаа талаар шинжилгээнүүдийг хийсэн. Шинжилгээний хариунууд эерэг гарсан. Барилгын материалыг хийхэд тодорхой орц найрлагыг нь тааруулаад хийхэд боломжтой юм байна гэсэн үр дүн гарсан. Бродюр, эко хавтан, хөтөч хавтан зэргийг хийсэн байна. Үнсийг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар төр тухайн барилгын бүтээгдэхүүнийг худалдан авч хот тохижилтонд  хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэн нь төрөө, төр нь иргэнээ дэмжсэн системийг бий болгож байна.

- Галлагааны улирал эхлэхэд хэчнээн тонн үнс гардаг вэ. Энэ талын судалгаа байдаг уу?

- Төвлөрсөн хогийн цэг дээр очиж байгаа нийт хог хаягдлын 48,2 хувь нь үнс болдог. Үнс нь аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл 7 сарын хугацаанд гардаг. Төвлөрсөн гурван хогийн цэгийн үнсний хаягдал 300 гаруй тоон болно.

Хот тохижилтын газар нь төвлөрсөн хогийн цэгүүдээ хянаж бүртгэдэг.  Нэг хогийн машин ороход хаанаас, ямар газраас хог тээвэрлэлт хийсэн зэргийг бүртгэнэ. Хогийн машины орох гарах тонн жингийн зөрүүг гаргадаг. Энэ тонн жингээрээ тооцоогоо гаргадаг гэсэн үг.

- Иргэдэд хандаж хэлэх зүйл байгаа юу?

- СХД-ийн 2, 3-р хороо, ЧД-ийн 7, 12-р хороонд эхний ээлжинд туршилтаар хэрэгжүүлж байгаа гэдгийг сайн ойлгоорой. Иргэд буруу мэдээлэл авснаас зарим айл өрх хог, үнсээ ачуулахгүй байгаа асуудал үүсгэж байна. Эсвэл Хангай зах дээр үнсээ аваад оччихсон урамшууллын түлшээ авъя гэхчилэн асуудлууд гарч байна. Тиймээс зөвхөн дээрх дөрвөн хороонд туршилтаар бүртгэл мэдээллийг хийсний дараа нийслэлийн хэмжээнд энэ ажлыг хэрхэн яаж хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргана. Одоо бол бүх зүйл туршилт, судалгаа, дүн шинжилгээний ажлууд хийгдэж байна гэсэн үг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN