Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа агсны мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

2020 оны 2-р сарын 6  -  13 цаг 03 минут
Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч, Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг,  Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-ны өдөр “Их хүрээ” /одоогийн Улаанбаатар хот/-д мэндэлжээ.
 
Н.Янжмаа нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил  удирдсан, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
 
 
Н.Янжмаа нь 1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг гэх Азид анхдагчдын нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулалцан эмэгтэйчүүдийг соёлжуулах бичиг үсэгтэй болгох, ахуйд соёл нэвтрүүлэх асар том ажил үүргийг манлайлж байжээ.
Түүнчлэн хань Д.Сүхбаатарын манлайлан оролцож байсан хувьсгалын их үйл хэрэгт ч гар бие оролцсон байдаг.  Тухайлбал 1920 оны 3-р сард ЗОУ-аас тусламж гуйхаар явахад өөрсдийн орон гэрээ зарж, замын зардалд хандивлаж байжээ. Ингээд өвлийн хүйтэнд айлын пинд хорогдож байсан ч хувьсгалын үйл хэргээс ухарч байгаагүй гэдэг. Тэрээр нөхрийгөө насан эцэслэсний дараа ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж, улс төрийн хүрээнд хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан бөгөөд нийгмийн дэвшилтэт үзэл санааг бэхжүүлэхийн төлөө нэгэн амьдралаа зориулсан байдаг.
 
 
Тэрээр
 
1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,
дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь  эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.
 
 
Нэмэндэйн Янжмаа нь эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.
 
 
Түүний ийнхүү олон жил идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, “Алтан гадас” одон, бусад медалиар шагнажээ. Мөн Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж Зөвлөлт Засгийн газраас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN