ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа26 минут 57 секундын өмнөГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ2 цаг 25 минутын өмнөИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ2 цаг 29 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна2 цаг 33 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ӨДӨР БҮР ТАВАН ХУУДАС УНШИЖ ХЭВШИХЭД Л ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРТ ХЭМЖЭЭЛШГҮЙ НӨЛӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОДОГ

/9-р сарын 16/  -  19 цаг 17 минут

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан билээ.

Энэхүү өдрүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж ирсэн бөгөөд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай арга хэмжээ өнөөдөр (2022.09.16) Улаанбаатар хотын Жанжин Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй 32 дахь удаагийн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн,  Э.Батшугар, Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Ардын уран зохиолчид, нийтлэлчид, номын худалдаа эрхлэгчид, номын хорхойтнууд хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье хэмээгээд, Бид монгол соёлоороо бахархан ондоошдог ард түмэн. Гэхдээ бусдын соёл хийгээд хөгжил дэвшлийн ололтыг хүндэтгэн, тэднээс суралцаж, даяаршихын зэрэгцээ өөрсдийн үнэт зүйлээрээ нэгдэн, ижилсэж ирсэн. Уламжлал, залгамжлалынхаа алтан хэлхээг ухаарч сэхээрэхийн үндэс нь ном юм. Өнөөдөр болон өнө хойчийн тухай өөр хоорондоо, хайртай зохиолчидтойгоо яриа дэлгэн хөөрөлдөж, уншиж мэдсэнээ хуваалцах, зөвшилцөх, нөхөрлөх өдрүүд эхэлж байна. Номын баярын үнэ цэн, утга учир үүнд оршино.

Энэхүү баяр бол ном, бичгийн мэргэдээ хоймортоо залан хүндэтгэж, өв соёлын ондоошлоо эргэцүүлэн тунгаах оюуны баяр билээ. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих тул Үндэсний монгол бичгээ хойш тавилгүй суралцах даалгавар бидний өмнө байна гэлээ. Тэрбээр Үндэсний бичгээ илүү сайн сурцгаая хэмээн уриалаад уншдаг ард түмэн хөгждөг. Өдөр бүр таван хуудас уншиж хэвшихэд л хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог гээд эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан зарлаж, улсын хэмжээний шагналыг олгон ном бүтээгчдээ урамшуулдаг болсон. “Мэргэн ном” шагналыг монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг хөхиүлэн дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Энэ жилийн “Мэргэн ном” шагналын “Чухал ном бүтээл” төрөлд Д.Урианхайн “Философийн суулгацууд” ном шалгарсан. “Уншлагыг түгээн дэлгэрүүлсэн” төрөл шагналыг “Номын ертөнц” клубийн сурагчид болон монголын уран зохиолын салбарт хөрөнгө оруулалт хийж, монгол зохиолчийн ном бүтээлийг эрхлэн хэвлүүлж ирсэн “Сэлэнгэпресс” ХХК шалгарсан.

Харин “Номын сайн нөхөр” уралдааны “Шилдэг уншигч сурагч”-аар  Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолбор сургуулийн  3А ангийн сурагч Ц.Индра, Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч С.Үүрийнцолмон, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир, “Шилдэг уншигч анги, хамт олон”-оор Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн Б.Ариунаа багштай 4А анги, “Шилдэг уншигч насанд хүрэгч” төрөлд Нийслэлийн иргэн Ю.Мөнх-Амгалан шалгарлаа.

“Шилдэг ном”-оор Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Д.Намдагийн яруу найраг, өгүүллэг, тууж, жүжгийн зохиол, романы гурван боть шалгарсан бол “Шилдэг номын сан”-гаар Булган аймгийн Нийтийн номын сан, “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Анд паблишн” ХХК тус тус шалгарсан байна.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжихээс гадна үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал, шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбоотой хувь хүн, албан байгууллагууд оролцох боломжтой байдаг.

Номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгчид 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож байна. Номын баяр есдүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш үргэлжилнэ. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих