ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно7 цаг 9 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01

УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

/9-р сарын 1/  -  15 цаг 49 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын 27 хөтөлбөрөөр 2150 оюутан шинээр элссэн бөгөөд нийт 12510 оюутан суралцаж байна. Мөн гадаадын долоон орны 162 оюутан монгол хэлний сургалтад хамрагдаж байгаа бол хүний их эмч бэлтгэх англи хэлний сургалттай хөтөлбөрт Канад, БНСУ, Япон, Нидерланд, АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсын 17 оюутан суралцаж байгааг АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар хэллээ.  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр үндэс сууриа тавьж, улмаар 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болон өргөжин хөгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар 39 мэргэжлээр 56400 гаруй эмч, сувилагч, ажиллагсдыг эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт бэлтгэн гаргажээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус сургуулийн шинээр элссэн болон нийт оюутнууд, эрдэмтэн багш нарт 2022-2023 оны хичээлийн шинэ жил, АШУҮИС-ийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд эрүүл мэнд, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав.

Тэрбээр, “Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангахуйц боловсролын эрх зүйн цогц шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсад судалгааны их сургууль, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг төр засгаас бүхий л талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, эмнэлгүүд гүйцэтгэсэн тусламж үйлчилгээ бүрээрээ, оношилсон, эмчилсэн үйлчлүүлэгч бүрээр санхүүжилтээ авдаг шударга тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлж буй эмч, сувилагч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдэх боломж бүрдсэн.

Мөн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 7 сарын өмнөөс байгуулагдан ажиллаж, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлж батлуулсан. Энэ намрын чуулганаар Цусны донорын тухай хуулийн төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан ажиллаж байна. Эрдэмтэн багш, оюутнууд та бүхэн өөрсдийн салбарын хууль тогтоомжийн төсөлд цахим хэлэлцүүлгийн D-Parliament талбараар дамжуулан саналаа ирүүлж, чанартай сайн хууль гаргахад хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн захъя” гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АШУҮИС олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, төв байгуулж, их сургуулийн 4 эмнэлэг, 2 сувилалтай болж өргөжин, үйл ажиллагаагаараа үндэсний тэргүүлэх их сургууль болсон байна. АНУ-ын Жоржиа мужийн их сургуультай хамтарсан 2+4 хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өндөр хөгжилтэй улсын иргэдийг хүний их эмч мэргэжлээр сургаж эхэлсэн нь дэлхийн эмч нарыг Монгол Улсад бэлтгэх шанг татсан бахархам амжилт гэдгийг онцлон тэмдэглэв.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Ж.Баасанхүү, Монгол Улсын гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар болон тус сургуулиас төрөн гарсан эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн профессорууд, оюутны төлөөлөл оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

197.211.53.56SHINE OYUN   • 2023, 2 сарын 22. 11 цаг 46 минут

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM