ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06

Байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо

/8-р сарын 23/  -  20 цаг 24 минут

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.23) хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрэгцээнд тулгуурлан оновчтой байршилд тодорхойлж, бүрэн хамруулах талаар болон бүртгэл, элсэлтийн талаар, мөн мэргэжлийн боловсрол, дээд боловсролын чиглэлээр, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд мэдээлэл өгөв. 

    Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, хувийн цэцэрлэгт хамруулах, улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр элсүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, шинээр цэцэрлэг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээний үндсэн дээр хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдахгүй хүүхэд үлдэх эрсдэлийг бууруулж буй талаар мэдээлэл өглөө.  

    Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 78 мянга гаруй сурагч элсэх бөгөөд бүртгэл, элсэлтийг нээлттэй, ил тод байлгах, гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургуулийг өргөтгөл, түрээс зэрэг хэлбэрээр хоёр ээлжинд оруулах зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн талаар мөн мэдээлэл өглөө.

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэлдээ 2022 онд санхүүжих дүнг багасгасан нь хүндрэл учруулж буйг дурьдаад, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 86 төсөл арга хэмжээг энэ онд ашиглалтад оруулах, 60 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээг дуусгах бодлогыг 2023 оны төсвийн төсөлд тусгах, мөн нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэгийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.

    Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, С.Чинзориг, Г.Амартүвшин, Т.Аубакир, П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг нэг их сургууль дангаараа бэлтгэх боломжгүй учир сургууль дундын байдлаар бэлтгэхээр төлөвлөсөн эсэх, сургууль, цэцэрлэгийн, ялангуяа шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, чанарын шаардлага хангасан материал хэрэглэж байна уу гэдэгт хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсрол, дээд сургуулиуд кредит тооцон шатлан суралцах боломжтой талаар болон шинээр барьж буй барилгууд агаарын дотоод чанарт нөлөөлөх ямар будаг, материал ашиглаж байгаад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг, цаашид бүрэн хяналтаа тавиад явах боломжтой талаар хариулав.

 С.Чинзориг гишүүн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэдэг бодлогыг барих нь зохистой эсэх талаар болон цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилга эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх талаар тодруулж, хариулт авлаа. Гишүүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөхдөө харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй, энэ асуудлыг бүх сургууль, цэцэрлэгт хавтгайруулахгүй, нийт хүүхдийнхээ 40-өөс дээш хувьд хамран сургах бус тойргийн хүүхэд авдаг цөөн тооны, нэр бүхий сургуулиудад хяналтын асуудал яригдана, ажлын хэсэг гарч ажиллаад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж буй болон худалдан авах гэж байгаа барилгуудад урьдчилсан дүгнэлт гаргасан, шаардлага хангаж байгаа гэв.    

  Г.Дамдинням гишүүн ээж аавтайгаа амьдардаг залуу гэр бүл, түрээсийн байр орон сууцанд амьдарч буй иргэд гээд харьяаллын бус байдлаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах шаардлага амьдрал дээр үүсэж байна. Үндсэн хаяган дэрэээ байгаа хүүхдүүдийг харьяаллын дагуу элсүүлчихлээ гэхэд, түр оршин сууж байгаа хүүхдийн асуудал хоёрдугаарт тавигдаж байна. Үүний цаана тэгш эрхийн асуудал хөндөгдөж буй болохоор тухай бүрт таарсан шийдэл байгаа гэж бодож байна гээд энэ талаар тодруулж, хариулт авлаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих