Шинэ мэдээ

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхитай байна2-р сарын 1424.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэжээ2-р сарын 12

Нөхдүүд намаасаа гарч, тойргоо булаацалцаж, эвсэж хүч үзэхээр зүтгэж эхэллээ

2020 оны 1-р сарын 20  -  10 цаг 36 минут

Сонгууль болоход үндсэндээ 5 сар үлдээд байна. Улс төрчид дээр, дооргүй гүйлдэж намаа солих, өөр намаасаа нэр дэвшихээ олон нийтэд зарлахаас эхлээд тун чиг завгүй давхиж яваа бололтой.

Өмнө нь УИХ-д нэр дэвшиж  сонгогдоод тухайн үедээ юу ч хийж чадаагүй бол та нөхдийг мянган сайхан үлгэр, шоу хийгээд ард түмэн сонгохгүй шүү. Мөн сонгууль болгоноор нам намаас нэр дэвшиж гүйсэн хэдэн нөхөд бий. Тэдний нэг нь  УИХ-ын гишүүн асан Г.Уянга. Тэрбээр өмнөх сонгуульд дахин нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Үүнээсээ үүдэн сэтгэл санаа нь тавгүйтэж, үсээ хүртэл хусаад авсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд мөн л хүч үзэхээр сэтгэл шулуудаж ингэхдээ бүүр АН-аас нэр дэвшинэ хэмээн  мэдэгдэв. 

Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.

Харин АН-ын дарга түүнийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэв. Учир нь "АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ" хэмээн Г.Уянга олон нийтэд мэдэгдсэн юм.

Төрд суусан болон суугаагүй нөхдүүд нь тойргоо булаацалдаад түнжин муу явна. Тухайлбал,  МАН-ын Н.Оюундарь , Д.Өнөрболдор нар нь Сэлэнгэ аймагт нэр дэвших ажээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд ЖДҮХС-гаас хүүгийнхээ нэр дээр нэг тэрбум төгрөг орчим төгрөгийн зээл авсан нь илэрч, бөөн дуулиан болж байсан. Улсын төсөвт суулгасан ганц нэг ажлаа “Би хийсэн, би өгсөн” хэмээн цээжээ дэлдэж яваад нь сонгогчид нь тун бухимдуу яваа гэнэ.

Гэвч үүнээс илүүтэй хааяа нэг тойргоо эргэхээр очиход нь бүр их бухимдуулж байгаа нэг “дайсан” бол “Сөүл” группийн Д.Өнөрболор аж. МАН-ын гишүүн, хоёр жилийн өмнө Барилга хот байгуулалтын сайдад нэр нь дэвшиж явсан Д.Өнөрболор сүүлийн нэг жил Сэлэнгэ аймагт “амьдарч” байгаа. Н.Оюундарийг бодвол Сэлэнгэ нутгийн унаган охин тэрбээр энэ жил болох УИХ-ын сонгуульд төрж, өссөн нутгаасаа нэр дэвшихээр ийнхүү жилийн дөрвөн улиралд жим гартал яваа. Хоёр жилийн өмнөөс “Бидний цөөхөн монголчууд” хэмээх төслийг санхүүжүүлж, Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдаар тойрсон байдаг. Үргэлжлэлийг эндээс уншиина уу 

Ийнхүү залуу үеэс гадна олонтаа УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүд ч тойргоосоо зугтаж хүчийг үзсээр буй. Тухайлбал, Сонгууль болгоноор Өвөрхангай аймгаас хэдэнтээ их хуралд суусан Д.Лүндээжанцан 25 жил тасралтгүй өрийн түшээгээр сонгогджээ. Тэрбээр харин өмнөх сонгуулиар Улаанбаатар хот БГД-т хүч үзэн ялалт байгуулсан нэгэн. 

Туршлагатай улс төрчид тойргоо өөрчилж байгаа нь ганц түүгээр тогтохгүй. Насаараа улс төрд хүчин зүтгэсэн гэгддэг Ц.Нямдорж төрсөн нутаг Увсын тойргоо өмнөх сонгуулиар сэлгээд авсан. 

Тойргийн сэлгээ, булаацалднаас гадна хамтран сонгуульд хүч үзэх гэж байгаагаа ч эхнээсээ мэдэгдээд эхэллээ. АН, МАН хоёрын дунд энэ жилийн сонгууль өрнөхгүй нь ойлгомжтой болов.  Монгол ардын хувьсгалт нам /МАХН/, Монголын ногоон нам /МНН/-ууд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэж оролцохоо зарлалаа.

МНН нь 1990 онд байгуулагдсан. Дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь улс төрийн хүчин бөгөөд сонгуульд амжилттай оролцох боломжтой гэж үзэн МАХН-тай эвсэл байгуулжээ. Харин МАХН-ын хувьд “Улс төрийн нөхцөл байдал, Монголын нийгэмд үүсээд байгаа хямралт байдлыг засахын тулд улс төрийн хүчнүүд эвсэж ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс МАХН ойролцоо үзэл баримтлалтай МНН-тай 2020 оны сонгууль болон цаашдын улс төрийн үйл ажиллагаанд нэгдэж оролцохоор боллоо. МАХН-аас бидний эвсэлд нэгдэж орох бусад улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдэв.

Ийнхүү ирэх зургаадугаар сард болох сонгуулийн эхлэл тавигдаж эхэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN