Шинэ мэдээ

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхитай байна2-р сарын 1424.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэжээ2-р сарын 12

Б.Эрдэнэбат: Хятадууд зээлээ төлөөгүй улсуудын усан боомт, газар нутгийг авч байна. Бид ийм шахаанд орж болзошгүй

2020 оны 1-р сарын 20  -  10 цаг 24 минут

МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Цаасан дээр эдийн засаг 6-7 хувийн өсөлттэй гарсан. Гэхдээ бодит амьдралд энэ өсөлт харагдахгүй байна. Монголын эдийн засаг өнөөдөр ямар байна вэ?
-2019 оны эхний гурван улирлын байдлаар ДНБ 6.3 хувь өссөн гэсэн статистик бий. Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч өндөр биш. Монгол Улсын эдийн засаг уул уурхайд тулгуурласан учраас энэ хангалтгүй үзүүлэлт. Энэ өсөлт аж үйлдвэрийн салбарт тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбартай эдийн засагтай улсад маш өндөр тоо. Тухайлбал, өнөөдөр өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 6.3 хувь байна. Үүнийг бусад оронтой харьцуулахад маш сайн үзүүлэлт. Эдийн засгийн өсөлтөөс гадна ажилгүйдлын түвшин гэж бий. Манай улсад өнөөдөр ажилгүйдэл 10 хувьтай байна. Энэ өндөр тоо. Ажил хөдөлмөр хийх насны 10 хүний нэг нь өнөөдөр ажилгүй байна гэсэн үг. Үүнд ажил хайж байгаа хүмүүсийг тооцоогүй тоо. Энэ хүмүүсийг тооцож оруулбал ажил хийж байгаа иргэдийн тоо багассан дүр зураг харагдана. Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзэхдээ бид ядуурлын түвшинг хардаг. Гэтэл гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр байна. Үндсэндээ хүн амын 28.3 хувь нь ядуу гэсэн ангилалд байсан хэвээр байгаа. Олон улсын жишгээр хоёр ам.доллароос доош орлоготой бол ядуу ангилалд оруулдаг. Энэ ангилалд манай нийт хүн амын 28.3 хувийг эзэлсэн хэвээр байна. Үүнийг урд хөрштэйгөө харьцуулбал ямар ч ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа.  

БНХАУ нийт 600 сая хүнийг хоёр ам.доллароос дээш орлоготой болгосон байхад Монгол Улс 10-аад жилийн өмнө байсан хэвээр байна. Энэ бүхнээс хараад, эдийн засаг сайжирсан гэж хэлж болохгүй байгаа.

-Төгрөгийн валюттай харьцах ханш нэлээд суларч байна. Шалтгаан нь юунд байна. Эдийн засгийн алдаатай бодлого явуулж байгаагаас валютын ханш өсөж байна уу?
-Валютын ханш өсөх тусам хоёр ам.доллароос доош орлоготой хүмүүс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр олон улсын ангиллаар бид хөгжин дэвшиж байгаа бус улам бүр ядуурч байгаа улсын тоонд орох боллоо. Валютын ханш эрэлт нийлүүлэлтээс шалтгаалдаг. Ам.долларын нийлүүлэлтийн 90 хувь нь уул уурхайгаас, үлдсэн хувь нь гадаад зээл тусламж, экспортоос орж ирдэг. Эрэлтийг үүсгэж байгаа тал нь гүйлгээн дэх төгрөгийн хэмжээ. Зах зээлд бэлэн мөнгө хэвлээд байвал ам.доллар тогтмол хэмжээтэй учраас төгрөгийн ханш суларна. Яагаад гэхээр, иргэд төгрөгөөрөө валют худалдаж авснаар ийм байдал үүснэ. Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй халамжийн хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжийн цалингийн өсөлт зэрэг бэлэн мөнгөний эрэлт үүсгэж байгаа хүчин зүйлээс ханшийн савлагаа хамаарна. 

-Манайх олон улсын санхүүгийн байгууллагын саарал жагсаалтад орсон нь валютын ханшид их, бага хэмжээгээр нөлөөлсөн үү?
-Долларын ханш саарал жагсаалттай хамааралгүй. Гэхдээ манай улс саарал жагсаалтад орсноор Монгол руу хөрөнгө оруулах гэж байсан гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьд хэцүү болно. Тэд Монголоос санхүүгийн гүйлгээ авахад хиймэл “хана” үүсчихэж байгаа юм. Монголоос, эсвэл Вьетнамаас худалдаж авах боломжтой бараа бүтээгдэхүүн байвал тэд саарал жагсаалтад ороогүй улсаас авахыг чухалчилна. Хувь хүмүүс ч долларын эрэлтийг хиймлээр үүсгэнэ. Жишээлбэл, та гадаадаас ямар нэг зүйл онлайнаар хямдралтай үнээр худалдаж авах гэж байсан бол саарал жагсаалтаас болоод энэ боломж хаагдана гэсэн үг. Яагаад гэвэл, Монголын банкны системээр дамжуулаад гадаадын бараа бүтээгдэхүүний үйлчилгээ авах гэхээр “Энэ саарал жагсаалтад орсон улс учраас харьцахгүй гэж хариулж болно. Эсвэл маш их тооны хяналт шалгалтаар оруулж хүнд суртал гаргаж байж зөвшөөрөл өгнө” гэсэн үг. Гэхдээ хямдралгүй, өндөр үнээр нь авна. Энэ нь долларын эрэлтийг үүсгэнэ. 

-Саарал жагсаалтаас богино хугацаанд гарахын тулд холбогдох албаныхан ажиллаж буй ч ирэх сард амжихгүй шинжтэй. Тэгэхээр ирэх зургаа эсвэл аравдугаар сар хүртэл хүлээж таарах нь ээ?
-Саарал жагсаалтад орсон шалтгаан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байсан. Энэ ангилалд Монголоос асар их хэмжээний гүйлгээ хийгдэж байна. Мөн олон тооны хөрөнгө гадаадын зах зээлд худалдаж авч байгаа ч эзэн нь тодорхойгүй. Мэдээж олон улсын санхүүгийн байгууллагаар дамжиж гүйлгээ хийгдэж буй учраас эзэн холбогдогч нь тодорхой байх ёстой. Эдийн засгийн хувьд төдийлэн сайн биш улс хэр нь энэ их мөнгийг хаанаас босгов гэдэг нь тодорхойгүй байгаа нь манай улсыг саарал жагсаалтад оруулах шалтгаан болсон. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллагын цаад эзэд нь хэн бэ гээд асуухаар хариулдаг хүн олддоггүй. Үүнийг амархан шийдэх асуудал биш. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг УИХ баталлаа. 2016 онд АН эрх барьж байхдаа “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Энэ нь эдийн засагт эерэг үр дүн авчраагүй. Одоо өрнөж буй процессыг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Манай эдийн засгийн удирдлага ямар ч бодлого, алсын хараагүйгээс үүдэлтэй. Иргэдийн зээлийн дансыг бэлэн мөнгө тараахгүйгээр шууд хаана гэж ярьж байгаа. Гэхдээ мэдээлэл нь төдийлэн ил тод бус байна. Зарим тохиолдолд зөрүүтэй. Тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаа. Нэг талаараа тэтгэврийн тогтолцооны гажуудлыг ашиглаж байна. Зээл аваагүй хүмүүст нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэжээ. Өөрсдийнхөө хэрэглээг танаад өнөө маргаашаа дөнгөж болгож байсан хүмүүст шударга бус санагдана. Банкинд материал бүрдүүлж өгөөд тэтгэврийн зээл хөөцөлдөж авч чадахгүй хүмүүс ч байгаа. Тэд боломжтойдоо учраас зээл аваагүй биш банкны бүрдүүлэх материалд “бүдэрсэн” байж болно. Нөгөө талдаа ажил хийж буй хүмүүсийг яах вэ. Монголд ажил хийж буй 1.1 сая иргэн байна. Тэд орон сууц худалдаж авч, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулаад, зээл аваад амьдарч байгаа. Энэ 1.1 сая хүний найман хувь буюу 90 гаруй мянга нь амьжиргааны баталгаажих түвшингийн орлого буюу 420 мянган төгрөгөөр цалинждаг. Гэтэл тэдний төлсөн татварын мөнгийг халамжид зарцуулж буй нь шударга бус. Цалингийн доод хэмжээнээс бага зэрэг өндөр орлоготой хүмүүс ч олон бий. Эдийн засгийн идэвхтэй хэсгээс татвар аваад идэвхгүйд нь тарааж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа. “Салхит” тийм ч том орд биш. Иргэдийг ямар нэг утга учиргүй зүйлээр хуурах, рациональ болгох гэсэн л арга. Ямар их хэмжээний мөнгийг салхинд хийсгэж байгааг эдийн засагт үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол гэдгээр харьцуулж үзэж болно. Жишээ нь, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад 17.7 км метро барихад шийдэгдэнэ гэж ЖАЙКА-гийн төслөөс гаргаж, ТЭЗҮ-г нь хэдийн боловсруулж өгсөн. Тэтгэврийн зээлийг тэглэхэд 240 гаруй сая ам.долларын асуудал яригдана. Хятадууд нэг км метрог 70-80 сая ам.доллароор барьдаг. Тэгэхээр Сонсголонгоос Офицеруудын ордон хүртэл 17.7 км-т метро барих ТЭЗҮ-ээр бид энэ мөнгөөр гурван км метроны зам тавина гэсэн үг.  

...өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар ДНБ 6.3 хувь өссөн гэсэн статистик бий. Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч өндөр биш. Монгол Улсын эдийн засаг уул уурхайд тулгуурласан учраас энэ хангалтгүй үзүүлэлт. Энэ өсөлт аж үйлдвэрийн салбарт тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбартай эдийн засагтай улсад маш өндөр тоо. Тухайлбал, өнөөдөр өмнөд хөршийн эдийн засгийн үзүүлэлт 6.3 хувь байна. Үүнийг бусад оронтой харьцуулахад маш сайн үзүүлэлт. Эдийн засгийн өсөлтөөс гадна ажилгүйдлын түвшин гэж бий. Манай улсад өнөөдөр ажилгүйдэл 10 хувьтай байна.

-Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэсний дараа эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 онд хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд бид тодорхой амлалтууд өгсөн. Амлалтуудаа зөрчих болж байна. Ирэх тавдугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлцлийн хугацаа дуусна. Мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаа дуусна. Эндээс олон улсын банк, санхүүгийн байгууллагынхан манайхыг амласандаа хэр  хүрдэг улс вэ гэдгийг харна. Нэгэнт амлалтдаа хүрэхгүй бол дахиад мөнгө зээлэхгүй, хамтарч ажиллахгүй. Зээллээ гэхэд маш өндөр хүүтэй эсвэл стратегийн орд, газар нутаг нэмж барьцаалж авна. Хятадууд авсан зээлээ төлөөгүй улсуудын усан боомт, төмөр зам, онгоцны буудал, газар нутгийг нь авч байна. Бид ийм шахаанд орж болзошгүй. Манайх олон улсын санхүүгийн зах зээлээс зээл авах гэвэл маш өндөр хүүтэй л олдоно. Энэ бол гадаад асуудал.

-Дотоодод ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Монгол бол залуусын орон. 35-аас доош насны залуус хүн амынх нь ихэнхийг бүрдүүлдэг. Энэ хүмүүсийн хийсэн хуримтлал “цаас” болно. Гүйлгээнд их хэмжээний бэлэн мөнгө хэвлэж оруулахын хэрээр инфляц өсөж, ам.доллартай харьцах төгрөгийн ханш унана. Үүнээс үүдээд Монгол Улсын санхүүгийн секторт итгэх итгэл алдарна. Иргэд хүүхдийнхээ боловсролд, аялахад гэх мэтээр ангилаад хуримтлал үүсгэдэг болсон. Энэ байдал алдагдана гэсэн үг.

-Ирэх 2021-2024 онд бид бондуудын өр төлбөрийг барагдуулах ёстой. Ямар эх үүсвэрээс төлөх нь одоогоор тодорхойгүй байна?
-Ирэх дөрвөн жилд манай улс 13.4 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Нэг ёсондоо манай ДНБ-ээс давсан том тоо. Энэ өрийг нэг дор бид барагдуулж чадахгүй. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг төлж чадахгүй гээд манайх ОУВС-гаас зээл, тусламж гуйж байсан. 

-Гурван хүний нэг нь ядуу байна. ҮСХ-ноос хүн амын дундаж цалин өссөн гэж мэдээлдэг. Нийгэмд баян хоосны ялгаа асар их бий болж байгаагийн нэг илрэл үү. Үүнд ямар учир байна вэ?
-Энэ бол уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгаас үүдэлтэй. Уул уурхайн орлого угаас орлогын тэгш бус байдлыг бий болгодог. Энэ салбарт ажиллаж буй хүмүүс нийт ажиллах хүчний дөрвөн хувь. Үлдсэн 96 хувь уул уурхайн бус салбарт ажиллаж байна. Гэтэл уул уурхайн салбар ДНБ-ий 25-30 орчим хувийг бүрдүүлдэг. Улмаар экспортын гадаад орлогын 90 хувийг энэ салбарынхан бүрдүүлж байна. Тэгэхээр энэ салбарт лиценз авсан хүмүүсийн хувьд их хэмжээний орлоготой байх боломжтой. Лицензийг цөөхөн хүмүүс эзэмшиж байна. Эдийн засгийн бүтэц маань орлогын тэгш бус хуваарилалтад хүргэдэг. Тэгэхээр бид аль болох уул уурхайн бус эдийн засагтай байх ёстой гэж эдийн засагчид яриад байдгийн шалтгаан нь энэ. Одоо бидний яриад байгаа зүйлс улам бүр уул уурхайгаас хараат болгож байна. 

-Сонгуулийн дараагаас эдийн засаг хүндрэх тухай судлаачид хэлж байна. Үл хөдлөхийн салбарт ямар нөлөө үзүүлэх бол. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл бараг зогссон байгаа шүү дээ?
-Ажил хийж байгаа залуусын орлого өсөх үү, үгүй юу гэдэг л байна. Харамсалтай нь, одоогийн нөхцөлд эсрэгээрээ байгаа. Орон сууц худалдаж авах насны хүмүүсээс татвар аваад идэвхгүй хэсэгт өгч буй энэ хандлага өөрчлөгдөхгүй бол улам бүр хэцүү болно. Сонгуулийн дараа гадаад руу гарч ажиллаж, амьдарсан нь дээр гэх бодолтой хүн олон болжээ. Ямар ч өөрчлөлт гарахгүй байна гэж байна. Хүмүүсийн итгэл найдварыг сэргээсэн оновчтой бодлого, шийдвэр манайд үгүйлэгдэх болсон. Халамжид дулдуйдсан бодлогууд нь эдийн засагт маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Өмнө нь Хүний хөгжил сангаар дамжуулж 3.3 их наяд төгрөг тараасан. Өнгөрсөн хугацаанд тарааж байсан халамжуудаар хэдийн бид 17.7 км метро бариад автозамын түгжрэлээ шийдчих боломж бүрэн байлаа. Харамсалтай нь ингэсэнгүй. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN