Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

67 ам метр талбайтай евроблокон сууц барих төсөв

2020 оны 1-р сарын 16  -  14 цаг 20 минут

Жижиг талбайтай боловч оновчтой зохион байгуулалттай, нэг гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн амины орон сууцны төсөв өртгийг тооцсон зөвлөмжийг хүргэе. Сууцны төсвийг гаргахдаа ашиглагдах гол материалуудын зах зээл дээрх бодит үнэ ханшийг үндэслэн энэхүү зөвлөгөөг БАРИЛГАЧИН ГРУПП-ээс бэлтгэлээ.

 

Объектын товч тодорхойлолт

Энэхүү барилга нь 67 ам метр талбайтай нэг давхар шувуу нуруун дээвэртэй амины орон сууц юм. Залуу гэр бүлд зориулан жижиг талбайтайгаар төлөвлөсөн ч зочны өрөө, гал тогоо, үүдний өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө болон ариун цэврийн өрөөнүүдийг бүгдийг нь багтаасан байна.

Барилгын хэмжээ нь тэнхлэгээрээ 8,5х7,9м харьцаатай ба шугаман суурьтай, шувуун нуруун дээвэртэй бетон шалтай, евроблокон хана дүүргэлттэй. Нягтрал сайтай 10 см дулаалгатай, дээврийн дулаалгыг мөн сайн нягтралтай 10 см зузаан эрдэст хөвөн хавтангаар тооцож, барилгын төсөвт өртгийг зах зээлийн бодит үнэ ханшаар тооцож гаргалаа.

Барилгын төсвийн тайлбар

Төсөвт өртгийг 67 ам метр талбайтай, Европ хэв маягийн амины орон сууцны гүйцэтгэлийн зураг дахь тоо хэмжээг үндэслэн тооцов. /Төсөвт өртөг 43,477,900 төг/

Тухайн сууцны төсвийг зохиохдоо төсвийн үндсэн зардлуудыг зургийн дагуу ажлын тоо хэмжээг тооцож, ажлын нэр болон хэмжих нэгжид тохируулан үе шатны ажлын жагсаалтыг гаргаж, төсвийн суурь нормын үндэслэлүүд (шифр) болон жишиг үнэ, машины цагийн үнэ, тарифыг үндэслэхгүйгээр зах зээлийн бодит үнэ ханшаар тооцоолохыг эрмэлзэв.

Барилга угсралтын ажилд ажиллах хүчний зардлыг ажлын үе шат тус бүр дээр 2018 оны гүйцэтгэлийн бригадуудын нэгж ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажлын тоо хэмжээгээр үржүүлэн тооцов.

Тус төсөвт захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардал, норм нормативын сан, магадлашгүй ажлын зардлуудыг тусгаагүй болно.

Материалын зардлыг барилгын материалын зах, дэлгүүрийн болон үйлдвэр, ханган нийлүүлэгч компаниудын 2018 оны 5,6 сарын байдлаар тооцож, ажлын тоо хэмжээнд үндэслэж гаргав. Материалын зардалд НӨАТ-ыг багтаан тооцсон.

Төсөвт тээврийн зардлыг автомашинаар хот доторх ачаа тээвэрлэгч хувь хүн, албан байгууллагын 2018 оны жишиг үнийг үндэслэн тооцож, нийт материалын тээврийн зайг 20 км-ээр тооцов.

Зарим үе шатны ажлуудын материалын жин, овор хэмжээ бага тул тээврийн зардлыг тооцоогүй. Мөн бетон зуурмагийн үндсэн үнэд тээврийн зардал багтсан учир тооцоогүй болно.

Амины орон сууцтай болохоор төлөвлөсөн уншигч та юун түрүүнд барилгын инженер, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, анхнаас нь төлөвлөлтөө сайн гаргуулж, барилгын материалаа ч зөв сонгох нь чухал шүү. Ингэснээр хойшид ашиглалтын явцад элдэв хүндрэл учрахгүй, сууцны тань ашиглалтын хугацаа ч урт байх давуу талтай.

Эх сурвалж: “Барилга.МН” сэтгүүл /Линк: http://news.barilga.mn/r/73683 /



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN