Сэлэнгэ аймгийн Ерөө суманд МАК группын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 960 хүүхдийн шинэ сургуулийн барилгын явцтай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцлаа. Cумын ЕБС-ийн хамт олон өөрсдийн дотоод нөөцийг ашиглан шинэ сургуулийнхаа гадна талбайн тохижилтыг мод тарих, явган хүний зам, саравч сүүдрэвч хийх зэргээр эхлүүлээд байна.
МАК группын удирдлага, хамт олонд орон нутагт олон улсын стандартад нийцэхүйц сургуулийн барилга барьж, хүүхдийн сурах орчин нөхцөл, цаашлаад эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье!
Сэтгэгдэл бичих