Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

2020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу

2020 оны 1-р сарын 16  -  10 цаг 59 минут

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн сонгуулиар МАН нам нэр дэвшигчээсээ мөнгө татахгүй. Чадвартай, боловсролтой хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн яриа эрвээхий мэт ниссэн нь үнэн бол өвгөн нам эрс шинэчлэлийг 2020 онд авчрах нь мэдээж.

Энэхүү шинэчлэлийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн, Монголын үндэсний телевизийн дарга Ч.Батцэнгэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар яригдаж байна.

Ирэх УИХ-ын сонгуульд энэ мэт чадварлаг залуу багаар МАН хүрээгээ тэлэх нь үнэн бол иргэдийн итгэл сэтгэлийг зөв хөтлөх магадлалтай юм. Ингэхийн тулд МАН ахмадуудаа яах вэ. УИХ-д дархлагдсан мэт олон жил суусан гишүүд ах намд олон. Тэд өнөөг хүртэл нам болон Монгол улсад юу хийж бүтээсэн бэ. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг залуу үедээ суудлаа, байр сууриа тавьж өгөх нь тийм ч их буруу зүйл биш.

Нөгөөтээгүүр УИХ гэдэг бол хувь хүний хүсэл сонирхлыг эрхэмлэгч суудал биш. Тиймээс хийж бүтээх эрмэлзэлтэй, хийж бүтээх насандаа яваа, аливаа хариуцлагыг бүрэн үүрч чадах чадвартай багаар бүрдэж байж монгол орон хөгжинө. Энэ нь нэг харах өнцөг байж болох юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд эрс шинэчлэл хийх гэж буй жагсаалтын эхэнд бичигдсэн нөхөд хэн бэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин энэ залууг танихгүй хүн цөөн. Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг олон нийт "шарк" Г.Амартүвшин гэдгээр нь илүү сайн мэднэ. Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө "Хас" банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Эдийн засгийн мэдлэг сайтай залуу.

Харин дараагийн хүн нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөн л арванхоёрдугаар сарын 31-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.Өнөө цагийн алтан гартай гэгддэг цөөн эмч нарын нэг. Энэ хүн эрүүл мэндийн салбарт нэг алхам хийх бүрэн чадвартай нэгэн.

Дараагийн хүн нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн дарга Ч.Батцэнгэл. Үдшийн хэмнэл студидэд сэтгүүлч, Залуучуудын нэвтрүүлгийн редакцад ерөнхий редактор, Ерөнхий продюсер, Дэд захирал гээд нэг салбартаа ажлыг доороос нь хийж эхэлсэн залуу. МАН-аас нэр дэвшихээр сонгогдоод байгаа гэж яригдаж буй чадварлаг боловсон хүчний нэг. Түүнийг УИХ-д ч суух боломжтой гэж судлаачид харж байгаа. Нэг үгээр хэлвэл нэр цэвэр залуу боловсон хүчин.

 Сангийн дэд сайд Х.Булгантуяаг бол хүн бүхэн мэднэ. 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013 оноос МАН-ын нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалууд дээр ажилласан. Залуу хүн гэхэд улстөрийн мэдлэг өндөртэй нэгэн.

Ийнхүү МАН ирэх УИХ-ын сонгуульд битүү морьд сойхоор зэхэж байгаа нь үнэн бол ялалт байгуулах магадлал өндөр байна. Энэ мэт олон чадварлаг залуус тус намд байгаа. Тиймээс тус намын дарга залуусаа дэмжиж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцвол монголын хөгжлийн өнгийг тодорхойлж болох магадлалтай. "Жижиг тойргоор сонгууль явуулахад мөнгөөр саналаа худалддаг бол том тойрогт мөнгө тараах явдал гарахгүй, царцаан нүүдэл ашиглах боломжгүй" гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын генсек Д. Амарбаясгалан хоёр ярьж байна.

А.Гал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.93Зочин   • 1 сарын 16. 11 цаг 34 минут

Tiimuu

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN