Шинэ мэдээ

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ6-р сарын 2СЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа6-р сарын 2СЕХ: Нийт нэр дэвшигчдийн 75.08 хувь нь эрэгтэй, 24.92 хувь нь эмэгтэй6-р сарын 2ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь6-р сарын 2УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 НЭР ДЭВШИГЧИЙН НЭРС6-р сарын 2Хог дээр ажиллах эцэг эхээ хүлээн хоосон өнждөг ч гудиггүй тоглон хөөцөлдөх ХҮҮХДҮҮД6-р сарын 2Сэлэм эргүүлснээсээ хойш хар тамхи хэрэглэсэн С.Бямбацогт шүүхэд худал мэдүүлэг өгчээ6-р сарын 2“Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” шинэ бүтээл гарчээ6-р сарын 2Улсын хэмжээнд 21.9 сая төл бойжиж байна6-р сарын 2У.Хүрэлсүх: Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно6-р сарын 2Сонгуулийн цаг хугацааны хуваарь6-р сарын 2Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ6-р сарын 2Ц.Амарбаясгалан: Би залуучуудынхаа нэг тод өнгө нь болъё гэж шийдсэн6-р сарын 2Д.Ганболд: Соёмбо үсгийг тал бүрээс тайлбарладаг нь олон улсын шинжтэйг харуулж байгаа хэрэг6-р сарын 2“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ6-р сарын 2Замын эвдэрсэн хэсэгт тэмдэг тавиагүйн улмаас осол болжээ6-р сарын 2Залуу нэр дэвшигч нар шударга өрсөлдөхийг уриалж байна6-р сарын 2Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо6-р сарын 2Ж.Батзандан: Таван гишүүний тэмцлийг 50 гишүүнийх болгохын тулд сонгуульд оролцож байна6-р сарын 2Н.Номтойбаярыг өнөөдөр суллах уу6-р сарын 2Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа6-р сарын 2Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэллээ6-р сарын 2БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болжээ6-р сарын 2Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн6-р сарын 2ЗГ: Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ6-р сарын 2Оршин суугчид олон жил бохирын үнэрт хордож байна6-р сарын 2С.Оюунтуяа: Сонгуульд оролцож, саналаа өгөөгүй хүн төрийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрхгүй6-р сарын 2Хөл хорионы үеийн хүүхдийн баяр6-р сарын 2Б.Нарантуяа: Дэлхий манай тамирчдыг үнэлдэг болсон байна6-р сарын 2“Банкны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ6-р сарын 2

АТҮТ-өөс 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” -ээр зарлалаа

2020 оны 1-р сарын 16  -  10 цаг 25 минут

АТҮТ-өөс энэ оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил”-ээр зарласантай холбогдуулан удридах ажилтны зөвөлгөөнөө өчигдөр эхлүүллээ. Жилийн хүрээнд тээврийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын болон иргэдийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах зорилт дэвшүүлж байгааг зөвөлгөөний эхэнд тус төвийн дарга Б.Гүрсоронзон онцолж байна. Өнгөрсөн онд тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх жил болгосонтой холбогдуулж төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар иргэд чирэгдэлгүй хялбар аргаар мэдээлэл авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Ингэснээр автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг цахимаар захиалах боломж бүрдсэнээс гадна зорчигчид тасалбараа мөн урьдчилан гар утаснаасаа захиалах сонголтыг нэвтрүүлжээ. Тээврийн чиглэлээр авч байгаа бүх үйлчилгээг ухаалаг болгосноор эдийн засаг, цаг хугацааны хэмнэлтийг хийсэн байна. Үйлчилгээ илүү хурдтай болж төлбөр төлөлтийн дугаарлалт арилж илүү хялбар шийдэл болжээ. Ухаалаг системийг амжилттай нэвтрүүлснийг үнэлж 2019 онд Мэдээлэл, технологийн газраас шилдэг инноваци нэвтрүүлэгч төрийн байгууллагаар шалгаруулсан байна. Ирэх онд эдгээр ажлаа нэмэлтээр сайжруулж дэлхийн стандартыг нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа эхлүүсэн хэмээн зөвөлгөөний эхэнд газрын дарга танилцуулсан юм. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд тулгамдаж буй ХААБ-ын ажлыг сайжруулах чиглэлээр ХНХЯ-тай хамтран тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд сургалтыг хийхээр төлөвлөсөн байна. Тээврийн ХААБ гэж юу болох хувцас хэрэглэл малгай, гутлыг хэрхэн бүрэн гүйцэд хэрэглэж дадах гэх мэтээр мэдлэг, мэдээллээр хангах юм байна. Мөн тээвэрчид ХААБ-ын чиглэлээр мэдлэг, боловсролоо дээшлүүлхэд дэмжлэг өгөх зорилго тавьжээ. Иргэдийн үйлчилгээг хялбар болгох үүднээс тоон гарын үсэг нэвтрүүлэх ажлыг хийхээр гар утасны апп хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлснээ танилцуулгад дурдаж байв.

Aпп-аар дамжуулан гаднаас оруулж ирсэн тээврийн хэрэгслийн түүхийг мэдэх боломжтойн зэрэгцээ тухайн машины эвдрэл, ослын болон дугуй, км-ийн түүхийг нарийвчлан харах цахим цэсийг бий болгох гэсэн олон технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа зөвлөгөөнд оролцогчдод танилцуулав. Энэ үеэр АТҮТ-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээвэр зохицуулах хэлтсийн дарга Г.Доржпалам “Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт гурван улсын Засгийн газрын хэлэлцээрээр явагддаг. Азийн автотээврийн сүлжээний AH4 маршрут нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор Европоос Ази руу дамжин өнгөрөх олон улсын автотээврийн туршилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж анхны тээвэрлэлтийг амжиллтай хийлээ. Мөн AH3 гэсэн Улаан-Үдээс Тяньжин хүртэл автозамын сүлжээгээр тээвэрлэлт хийх туршилтыг хийсэн. Энэ бүхэнд манайхаас хяналт тавьж ажиллана. Дархан чиглэлийн зам засварын ажилтай холбогдон зарим ажил хойшлогдож буйг эс тооцвол тээвэрлэлт яваад эхэлсэн” гэлээ. Энэ онд тус төвөөс авто машин импортлогч Солонгос, Японы үйлдвэрлэгчтэй холбогдож тухайн тээврийн хэрэгслийн гарал үүслийн лавлагааг авах, шалгах зэргээр холбоо, харилцаа тогтоон санамж бичиг байгуулсан байна. Зөвлөгөөнд оролцогчдын төлөөлөлтэй уулзлаа. Завхан аймгийн АТТ-ийн дарга П.Ганзориг “Энэ жил манай аймагт АТҮТ-өөс нэг тэрбум 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автотээврийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулсан. Авто вокзал, тээвэр оношилгооны төв баригдаж зорчигч, иргэдэд ая тухтай орчинд үйлчлэх боломж бүрдсэн. Завхан 70 гаруй мянган хүн амтай томоохон аймгуудын нэг. Хот хоорондын тээвэр өндөр хэмжээнд явагддаг. Урд нь манай төвийн үйл ажиллагаа энд тэнд түрээсийн байранд явагддаг байсан. Энэ жилээс шинэ байранд орсноор иргэд нэг дороос иж бүрэн цогц үйлчилгээг авах болсонд баяртай байгаа” гэв. Ийнхүү өнгөрсөн онд АТҮТ дөрвөн аймагт Авто тээврийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулсан аж. Одоогоор 21 аймгаас 12-т нь ийм төвийг байгуулаад байгаа юм байна. Цаашид бүх аймгийг нэгдсэн төвтэй болгохоор зорьж байгаа аж. 21 аймаг зургаан дүүргийн АТҮТ-д 800 орчим хүн ажиллаж байна. Зөвөлгөөнд төв, хөдөөгийн удирдах шатны 100 орчим албан хаагч хамрагджээ.

М.Саранцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.89bff   • 1 сарын 16. 11 цаг 29 минут

good

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN