ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа

/5-р сарын 30/  -  8 цаг 25 минут

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улс Эдийн засаг, хөгжлийн яамтай болсноор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа боловсруулсан нь энэ юм.

“Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт дэвшүүлсэн хөгжлийн зорилгодоо тулгуурлан Засгийн газраас 2023 онд онцолж, чухалчилсан зорилтуудад хүрэхийн тулд яам, агентлаг, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэх арга хэмжээгээ төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлжээ.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн хүрээнд 18 зорилт бүхий 75 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд нь үндсэндээ дараах таван чиглэлд нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц дэвшил гаргахыг гол болгосон байна.

1. Боловсролын чанарыг ахиулах

НҮБ-аас тооцоолон гаргадаг Боловсролын индексээр Монгол Улс дэлхийн 189 орноос 68 дугаар байрт жагсаж байна. Хэдийгээр бичиг үсэг тайлагдалт болон дээд боловсрол эзэмшилтийн түвшнөөр дэлхийд дээгүүрт орж байгаа ч боловсролын чанарыг харьцуулж үзвэл сүүл мушгиж байна. Тухайлбал, Дэлхийн удирдлага, хөгжлийн институт (IMD)-ээс гаргасан “Дэлхийн ур чадварын тайлан”-аар Монгол Улс 2021 онд ур чадварын түвшнөөр дэлхийн 64 орноос 61-т жагсаж байгаа бол “Боловсролын үнэлгээний төв”-өөс 2018 онд хийсэн үнэлгээгээр бага, дунд боловсролын чанарын дундаж үнэлгээ 41.0 хувьтай гарчээ.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд багшийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцах эрүүл, аюулгүй, ая тухтай, таатай орчныг бүрдүүлэх замаар боловсролын чанарыг ахиулахад чиглэсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.      

2. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх

Хүний хөгжлийн индекс нь урт удаан, эрүүл амьдарч байгаа эсэхийг дундаж наслалтаар, мэдлэг эзэмших чадварыг нь суралцсан хугацаагаар, хангалуун амьдралын түвшинд хүрэх нөхцөлийг нь нэг хүнд ногдох үндэсний орлогоор тооцдог цогц индекс юм.

Монгол Улс Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 99 дүгээр байрт жагсаж байгаа байгаа ч эрүүл мэндийн индексээр 130 дугаар байрт жагсаж байна. Дундаж наслалт доогуур байгаа нь хавдрын төрлийн өвчлөлөөр дэлхийн 183 орноос 1 дүгээрт, зүрхний титэм судасны өвчлөлөөр дэлхийд 17 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байгаа зэрэгтэй холбоотой байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэх цогц шинэчлэл хийх, иргэдийн дунд идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй, эрүүл зөв хооллолттой, хорт зуршилгүй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлж, хавдрын төрлийн өвчлөлөөр өвдөх эрсдэлийг 30-50 хувиар бууруулдгийг тогтоосон байна.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

3. Хөдөлмөрийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх

Эдийн засаг, санхүү, бизнес, хууль эрх зүй, нийгмийн ухааны салбараар мэргэжил эзэмшигчдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байтал багш, инженер, сувилагч зэрэг нарийн мэргэжилтэн зах зээл дээр улам дутагдсаар байна.

Үүний үр дүнд төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил нь хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, хэрэгцээтэй уялдахгүй байгаагаас гадна, хөдөлмөрийн насны хүн ам дотор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн амын тоо огцом буураад байна. Тухайлбал, сүүлийн 30 жилийн хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 75.8-аас 58.3 хувьд хүрч буурсан, түүний дотор эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 10 нэгжээр доогуур түвшинд хүрсэн байна. Энэ нь хүн ам цөөтэй орны хувьд боломжтой хөдөлмөр нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй, эдийн засгийн тэлэлтийг боомилж байгааг харуулж байна.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

4. Гүйцэтгэл, чанар, бүтээмжийг урамшуулсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас гаргасан судалгаагаар Монголчууд долоо хоногт ногдох дундаж ажлын цагийн хэмжээгээр 8 дугаар байрт жагсаж байна. Гэвч хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтээр дэлхийн 185 орноос 109 дүгээрт, цалингийн хэмжээгээр 86 дугаарт байгаа нь бид урт цагаар, бүтээмж багатай, цалин доогуур түвшинд ажилладгийг харуулж байна.

   Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд бүтээмж, ажлын үр дүнг сайжруулахад чиглэсэн тогтолцооны шинэчлэл хийх, албан хаагчдын цалин хөлсний системийг ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулан шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

5. Эдийн засгийг тэлэх, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлэх

Монгол Улсын зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн хөгжил сул, эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг байгааг цар тахлын хүнд хэцүү цаг үед илүүтэйгээр мэдэрч, эдийн засаг -4.6 хувь хүртэл агшиж, 300 мянга орчим ажлын байр эрсдэлд орсон.  

Шинэ сэргэлтийн бодлогоор Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, хөгжилд чөдөр тушаа болж буй хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн 6 сэргэлтийн хүрээнд холбогдох төсөл, арга хэмжээ, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх Шинэ сэргэлтийн бодлогод тодорхойлсон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө хэрэгжсэнээр,  

  • Гадаад өрийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн бодит өсөлтийг 5.0 хувьд хүргэх, инфляцыг 8.0 хувьд байлгах зорилт дэвшүүлэн ажиллана.
  • Эдийн засгийн өсөлтийг тэтгэх, экспортыг нэмэгдүүлэх дэд бүтцийг хөгжүүлж, боомт холбосон 1,000 орчим км, орон нутгийн хөгжил, аялал жуулчлал дэмжсэн 800 орчим км авто зам, эрчим хүчний эх үүсвэрийг 900 мВт-аар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ.
  • Түүхий эдийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх 20 хөгжлийн төслүүд хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, шинээр 40 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно.
  • Нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой тогтолцоог бэхжүүлнэ.
  • Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 88.5 хувь, ерөнхий боловсролын хамран сургалтыг 98.2 хувьд тус тус хүрнэ.
  • Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
  • Цахим засаглалын тогтолцоог бэхжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай хариуцлагатай, хүртээмжтэй хүргэж, бүтээмжийг дээшлүүлнэ.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тодорхойлсон төсөв, өрийн бодлого, боломжит нөөц, хүчин зүйлстэй уялдуулан нийтдээ 15 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна.

Иймд төрийн албаны нөөц, хүн хүч, 2023 оны улсын төсөв бүхэлдээ хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан дээрх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэхээр байгааг Засгийн газар онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих