ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН, МАРШАЛ Г.К.ЖУКОВ НАРЫН ЦЭЭЖ БАРИМЛЫГ НЭЭВ

/5-р сарын 24/  -  17 цаг 45 минут
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны ажилтнууд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр дунд сургуульд байрлуулсан Маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын Баатар, Маршал Г.К.Жуков нарын цээж баримлыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан албан ёсоор нээх ёслолын ажиллагаанд оролцов.
Ёслолын ажиллагаанд хүндэт зочноор ОХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ОХУ-ын Төрийн Думын үйл ажиллагааг хангах Комиссын нэгдүгээр орлогч дарга, Монгол Улсын Парламенттай харилцах Төрийн Думын депутатуудын бүлгийн гишүүн Т.И.Дьяконова, ОХУ-ын ахмад дайчдын холбооны тэргүүн, хурандаа генерал А.В.Терентьев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Монголын хэлтсийн дарга А.Ц.Доржиев, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, Оросын цэргийн түүхийн холбооны эрдэм шинжилгээний зөвлөлийн тэргүүн В.Е.Чуров, ОХУ-ын “Баатруудын холбоо”-ны төлөөлөгч, ОХУ-ын баатар, дэд адмирал И.Н.Козлов, Маршал Г.К.Жуковын зээ охин В.К.Ерохина болон 1321 дүгээр дунд сургуулийн захирал А.Р.Рэуель, тус сургуультай хамтран үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчдийн соёлын музейн” захирал К.В.Куксин нар оролцож, үг хэллээ.
Элчин сайд Ө.Энхтүвшин нээлтийн ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ хоёр улсын эдгээр нэрт төрийн зүтгэлтнүүдийн хөшөөг босгох нь түүхэн баатруудыг мөнхжүүлэх, түүхэн үнэнийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд туйлын чухал ач холбогдолтой болохыг тодотгож, Халх голын байлдаанд ЗХУ-ын Маршал Г.К.Жуков цэргийн өндөр ур чадвараа батлан харуулсан бол, Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмэн бүхий л нөөц, бололцоогоо ашиглан ЗХУ-д тусламж үзүүлэхэд Маршал Х.Чойбалсан тус ажлыг гардан зохион байгуулсан болохыг дурдав.
Мөн Халх голын баатрууд болон Аугаа их эх орны дайнд оролцсон Монгол Улсын дурсгалыг мөнхжүүлэх түүхэн ач холбогдолтой эдгээр баримлыг бүтээх санаачлагыг гаргаж, хэрэгжүүлсэн “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.А.Бабушкин, “Аллея Российской Славы” төслийн тэргүүн М.Л.Сердюков нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих