Шинэ мэдээ

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ2-р сарын 19Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2-р сарын 19Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ2-р сарын 18Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"2-р сарын 18Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?2-р сарын 1814 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц2-р сарын 17Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө2-р сарын 14Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй2-р сарын 14Үндэслэлгүй мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ2-р сарын 14Д.ЧОЙЖАМЦ: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай2-р сарын 14Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа2-р сарын 14Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга боллоо2-р сарын 14Хятадын ЭМХ: 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар аваад байна2-р сарын 14Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ2-р сарын 142020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ2-р сарын 14Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнийг чансаагаараа тэргүүллээ2-р сарын 14Зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа2-р сарын 14Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2-р сарын 142020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно2-р сарын 14Японд Валентинаар эмэгтэйчүүд зөвхөн хайртай хүндээ бус ажлын эрчүүддээ шоколад өгдөг2-р сарын 14Элчин сайд Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье2-р сарын 14Эмч, сувилагч нар бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт хийж байна2-р сарын 14COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ –наас хүргэж буй зөвлөмж2-р сарын 14Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ2-р сарын 14Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав2-р сарын 14Эрүүл мэндийн байгууллагуудад Угаарын хий хэмжигч илрүүлэгч багаж гардуулж өглөө2-р сарын 14Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргана2-р сарын 14Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй2-р сарын 14З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл2-р сарын 14Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ2-р сарын 14

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны онцлох 9 үйл явдал

2019 оны 12-р сарын 31  -  15 цаг 33 минут

1. ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЭВ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажилд эхний ээлжинд 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж,  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болсноор 4 чиглэлд шинээр гарц нээгдэж, зам дагасан хөгжил, их бүтээн байгуулалтууд өрнөж, ажлын байр оноор нэмэгдэж, улсын эдийн засагт дэмжлэг болсон том ажлын эхлэл тавигдлаа.

 

2. НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Бид  2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан  төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч боллоо. Өнөөдрийн байдлаар компани 14.3 сая тонн нүүрс экспортлон, улсад 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. 2019 онд 16.1 сая тонн нүүрс олборлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 сая тонноор давуулсан үзүүлэлт юм.

 

3. 7000 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОВ

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК-ийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийг үүсгэн байгуулав. “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК, “Тавантолгой түлш” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК гээд Эрдэнэсчүүд бид бүл нэмж 7000-уулаа боллоо

 

4. 60 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОВ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны 10 дугаар сард 60 сая дахь тонн нүүрс олборлов. Мөн 2019 онд 75 сая метр куб уулын цулын ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны энэ үетэй харьцуулахад уулын цул 134 хувиар илүү бүтээлтэй ажиллав.

 

5. “ХУРИМТЛАЛТАЙ ХУВЬЦААТАЙ ИРГЭН” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Хуримтлалтай Хувьцаатай иргэн” аяныг 2019 оны 10-11 дүгээр сар хүртэл 21 аймаг, 330 суманд амжилттай зохион байгуулав. Аяны хугацаанд нийт 1000 удаагийн сургалтаар 50 мянган хүнд мэдээлэл зөвлөгөө өгөн ажиллалаа. 

 

6. ISO СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭВ

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлж, Монголдоо анхдагч боллоо.

 

7. ЦАЛИНГ 25 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭВ

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон ажил зохион байгуулж буй бөгөөд 2019 онд Хамтын гэрээнд заасны дагуу нийт ажилтны үндсэн цалинг 25 хүртэл хувиар нэмэгдүүллээ.

 

8. НИЙСЛЭЛИЙН УТААГ БУУРУУЛАВ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах  зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

 

9.  “САЯТАН ЖОЛООЧ” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийгмийн хариуцлагын хүрээнд тээврийн компаниуд болон жолооч нарыг дэмжин ажиллаж буй бөгөөд  2019 онд 300 сая төгрөгийн шагналын сан бүхий “Саятан жолооч” уралдаант шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN