Монгол орон даяар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо эхэлж байна. Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь Нэгдсэн эмнэлэг, Рехамет эмнэлэг, Фамили медикал эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, дүүргийн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хүн амын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулна.
2022 оны 5 дугаар сард СБД-ийн 18-30 насны, болон 61-ээс дээш насны иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах бөгөөд цаашид үе шаттайгаар насанд хүрсэн иргэн/даатгуулагчид бүтэн жилийн турш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хийх юм. 0-17 насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийнэ.
ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ.
Сэтгэгдэл бичих