Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр нэр дэвших материалаа хүлээлгэн өгсөн. Нэр дэвшигчийн ярианаас зарим онцлох хэсгийг хүргэж байна.
“Би Ардчилсан намыг ялдаг нам байх, төрийн эрх барьдаг нам байх, хүний эрхийг дээдэлсэн, хөдөлмөр дээр суурилсан чөлөөт нийгмийг байгуулах хүсэл эрмэлзлээ гүйцээхийн тулд энэ сонгуульд оролцож байна”.
“Цаашид ардчилсан намыг эв нэгдэлтэй, цаашид ялдаг, төрийн бодлогыг ард түмний хүсэл сонирхолд нийцүүлсэн, дэлхий нийтийн энх тайванч, чөлөөт эдийн засаг дээр тогтсон нийгмийг байгуулахын төлөө хүчин зүтгэхээр нэр дэвшээд байна”.
“Надтай хамт олон хүмүүс өрсөлдөх байх гэж найдаж байна”.
“Бидний дотоод сонгуулийн ялалт бол намын гэхээсээ илүү Монголын ирээдүйн ялалт болно гэдэгт би эргэлзэхгүй байна”.
Сэтгэгдэл бичих