Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгсөн байна.
Хоёр нэр дэвшигчийн хүсэлтийг Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хүлээн авч, бүртгэлийг 20 цаг 00 минутад хаасан байна.
Сэтгэгдэл бичих