Шинэ мэдээ

Д.Эрдэнэбат: Бид мөрийтэй тоглоогүй, шуугианыг далимдуулан улс төржүүлээд иргэдээ хуваах ёсгүй шүү3 цаг 49 минутын өмнө   |   0Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах зорилгоор казиногийн үйл ажиллагаатай танилцахаар ороод гарсан4 цаг 27 минутын өмнө   |   0Цэргийн бүртгэл эхэллээ9 цаг 2 минутын өмнө   |   0Нөхдүүд намаасаа гарч, тойргоо булаацалцаж, эвсэж хүч үзэхээр зүтгэж эхэллээ9 цаг 12 минутын өмнө   |   0Бүтээсэн дуу болгон нь хит болдог нэгэн репперийн шинэ уран бүтээл мэндэллээ9 цаг 17 минутын өмнө   |   0“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”9 цаг 19 минутын өмнө   |   0"Улс төрийн намууд зөв хүнээ нэр дэвшүүлж байж иргэд зөв сонголт хийнэ"9 цаг 21 минутын өмнө   |   0Б.Эрдэнэбат: Хятадууд зээлээ төлөөгүй улсуудын усан боомт, газар нутгийг авч байна. Бид ийм шахаанд орж болзошгүй9 цаг 24 минутын өмнө   |   0АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна1 сар 20. 9:40   |   0Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 онд 16 төрлийн эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлсэн байна1 сар 20. 9:00   |   0“Cайжруулсан түлш” тасарсан үед иргэд модоор галлаж байна1 сар 20. 8:55   |   0Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна1 сар 18. 19:16   |   0Хятадад илэрсэн шинэ вирус ямар замаар дамждаг нь одоог хүртэл тодорхойгүй байна1 сар 18. 15:44   |   0Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ1 сар 18. 15:44   |   0Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 16:44   |   0Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хамт хятад иргэдийг баривчиллаа1 сар 17. 16:44   |   0Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь эрсэджээ1 сар 17. 15:44   |   0Д.Хаянхярваа: Хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар “Саарал жагсаалт”-аас гарахгүй1 сар 17. 15:44   |   0Ц.Нямдорж: Н.Номтойбаярын холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй1 сар 17. 15:44   |   0Соёлын өвүүд цаазын тавцанд1 сар 17. 15:44   |   0Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!1 сар 17. 15:44   |   0Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 17. 15:44   |   0Урсгал сөрж бусдын амьдрал, аз жаргалыг бүү тасла1 сар 17. 15:22   |   0Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав1 сар 17. 15:13   |   0Прокуророос Н.Номтойбаярын зодооны бичлэгийг шалгуулахаар цагдаад албан бичиг хүргүүлжээ1 сар 17. 15:13   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 15:01   |   0Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа1 сар 17. 14:57   |   0Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ1 сар 17. 14:44   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 12:44   |   0Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!1 сар 17. 10:44   |   0

АН мөнгөөр, МАН зарчмаар өрсөлдөнө гэв үү?

2020 оны 1-р сарын 14  -  18 цаг 14 минут

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьсан нь тус намын гишүүдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч тус намын дарга С.Эрдэнийн “Мөнгөгүй л бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй” гэсэн үзэл санааг намынхан нь хэдийнэ дэмжиж эхэлсэн бололтой.

 Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дээрх хэмжээний мөнгө төлж сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн горилогчид цөөнгүй байгаа гэнэ.

Цаашлаад 100 саяыг төлчихөөд УИХ-д гарч чадахгүй бол АН-аас улс төрийн дэмжлэг үзүүлж нийслэл, орон нутгийн сонгуульд дэвших болон улс төрийн албан тушаалд томилох тохироо хийгдэж байгаа тухай  “бор шувуу” улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ нисээд эхэлжээ.

 Эндээс цагтаа эрх баригч намын 60 тэрбумын хэрэг буюу албан тушаал наймаалцах схем задарч олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үйл явдал өдгөө АН-д илүү өргөн цар хүрээтэй албан тушаалын наймаа өрнөх нь гэж хардаж болохоор байгаа юм.

Тэгвэл МАН-ын удирдлагууд яг үүний эсрэг шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намынхандаа УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэхдээ тэднээс ямар нэгэн дэнчин татаас авахгүй. Харин нэр дэвшигчдыг ёсзүйн шалгуур, холбогдох судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Хэрэв горилогчид  хууль зөрчсөн хандив дэмжлэгийг бусдаас авбал сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулав.

Үүн дээр нэмээд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нам ялсан ч хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно” гэж мэдэгдэв.

МАН, АН ер нь аль ч намд хэн мөнгөтэй нь нэр дэвших эрхээ авдаг, явбал хэн илүү төлсөн нь албан тушаалд томилогддог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг нь нууц биш.

Хэрэв эрх баригч нам сонуульд зориулж, олон нийтийг хуураагүй л бол мөнгөгүй ч боловсролтой, зарчимтай залууст боломж олдоно гэсэн үг юм.

Тэгэхээр сонгуулийн шоу юу, үнэхээр МАН-ын удирдлагуудын барих зарчим нь байх уу гэдгийг харах л үлдлээ.

Т:Хэрлэн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.151Зочин   • 1 сарын 15. 9 цаг 35 минут

za sha sha

66.181.161.92baagii   • 1 сарын 14. 18 цаг 22 минут

zaza

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN