ЭМГЭНЭЛ
Андрей Александрович Суховецкий /1974 – 2022/
Оросын нэрт генерал Андрей Суховецкий Украин улсын Мариуполь хотын нутаг дэвсгэрт 3 дугаар сарын 1-ний өдөр таалал төгссөн байна.
Агаарын цэргийн хүчний хошууч генерал Андрей Суховецкий нь Оросын Агаарын десантын 7-р дивизийн командлагч, 61756-р цэргийн ангийн командлагч, сүүлд Зэвсэгт хүчний 41-р армийн командлагчийн орлогчоор тус тус ажиллаж байсан байна.
Тэрээр 1995 онд Рязань хотын Агаарын цэргийн сургууль, 2009 онд Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 2018 онд Жанжин штабын академийг тус тус төгссөн.
Оросын Батлан хамгаалах яамны өгсөн мэдэгдлээр 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Украины нутаг дэвсгэр дээр ОХУ-ын нийт 498 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 1597 цэрэг шархадсан байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
үхсэнийх нь нэрт гэж дээрэмчин