Найдвар алддаггүй хүү Найдангийн Түвшинбаяр Олимпийн наадмаас хос медаль хүртсэн ганцхан тамирчин Н.Түвшинбаяр аваргыг барилдсаны дараа ялвал “Ясны төрмөл бөх хайртай дуртай” гэцгээж, ялагдвал “Улс төр гэж байхаар бэлтгэлээ хийхгүй” гэх зэргээр урамыг нь хугартал муулцгаах. Муу үг хэлж хүн мохоох дуртай хүмүүсийг хэлэх үггүй болтол нь эрэмгий барилддаг аварга маань энэ жилийн УАШТ-д жин өгсөн оролцож дүү нараа бүгдийг нь ялан шинэ жиндээ ч босоо гэдгээ баталлаа.
Шинэ оны эхэнд Азербайжаны нийслэл Баку хотноо явагдсан Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны шүүгч, дасгалжуулагчдын сургалт, семинарын үеэр Риогийн олимпоор Н.Түвшинбаяр Кубын жүдоч Арментерос Хосетай барилдсан бичлэгийг шүүн хэлэлцсэн ба манай бөхийг оноо алдаагүй хэмээн шүүгч нар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ цаг хугацаа эргэх биш. Шүүгч нар алдаа гаргаагүй бол тэрбээр олимпоос гуравдахь медалиа авах ч байсан юм бил үү. Токиогийн олимпийн шинэ цикл эхэлж буй энэ цаг үед бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих