Шинэ мэдээ

Д.Эрдэнэбат: Бид мөрийтэй тоглоогүй, шуугианыг далимдуулан улс төржүүлээд иргэдээ хуваах ёсгүй шүү3 цаг 48 минутын өмнө   |   0Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах зорилгоор казиногийн үйл ажиллагаатай танилцахаар ороод гарсан4 цаг 25 минутын өмнө   |   0Цэргийн бүртгэл эхэллээ9 цагийн өмнө   |   0Нөхдүүд намаасаа гарч, тойргоо булаацалцаж, эвсэж хүч үзэхээр зүтгэж эхэллээ9 цаг 10 минутын өмнө   |   0Бүтээсэн дуу болгон нь хит болдог нэгэн репперийн шинэ уран бүтээл мэндэллээ9 цаг 15 минутын өмнө   |   0“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”9 цаг 17 минутын өмнө   |   0"Улс төрийн намууд зөв хүнээ нэр дэвшүүлж байж иргэд зөв сонголт хийнэ"9 цаг 20 минутын өмнө   |   0Б.Эрдэнэбат: Хятадууд зээлээ төлөөгүй улсуудын усан боомт, газар нутгийг авч байна. Бид ийм шахаанд орж болзошгүй9 цаг 22 минутын өмнө   |   0АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна1 сар 20. 9:40   |   0Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 онд 16 төрлийн эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлсэн байна1 сар 20. 9:00   |   0“Cайжруулсан түлш” тасарсан үед иргэд модоор галлаж байна1 сар 20. 8:55   |   0Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна1 сар 18. 19:16   |   0Хятадад илэрсэн шинэ вирус ямар замаар дамждаг нь одоог хүртэл тодорхойгүй байна1 сар 18. 15:44   |   0Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ1 сар 18. 15:44   |   0Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 16:44   |   0Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хамт хятад иргэдийг баривчиллаа1 сар 17. 16:44   |   0Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь эрсэджээ1 сар 17. 15:44   |   0Д.Хаянхярваа: Хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар “Саарал жагсаалт”-аас гарахгүй1 сар 17. 15:44   |   0Ц.Нямдорж: Н.Номтойбаярын холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй1 сар 17. 15:44   |   0Соёлын өвүүд цаазын тавцанд1 сар 17. 15:44   |   0Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!1 сар 17. 15:44   |   0Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 17. 15:44   |   0Урсгал сөрж бусдын амьдрал, аз жаргалыг бүү тасла1 сар 17. 15:22   |   0Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав1 сар 17. 15:13   |   0Прокуророос Н.Номтойбаярын зодооны бичлэгийг шалгуулахаар цагдаад албан бичиг хүргүүлжээ1 сар 17. 15:13   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 15:01   |   0Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа1 сар 17. 14:57   |   0Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ1 сар 17. 14:44   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 12:44   |   0Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!1 сар 17. 10:44   |   0

Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон

2017 оны 1-р сарын 18  -  14 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Хатагтай Женифер Зимдал Галт,  Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн  хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол бол  өнөөдөр л  эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN