Шинэ мэдээ

Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ4 цаг 15 минутын өмнө   |   0Д.Эрдэнэбат: Бид мөрийтэй тоглоогүй, шуугианыг далимдуулан улс төржүүлээд иргэдээ хуваах ёсгүй шүү4 цаг 59 минутын өмнө   |   0Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах зорилгоор казиногийн үйл ажиллагаатай танилцахаар ороод гарсан5 цаг 36 минутын өмнө   |   0Цэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 10:47   |   0Нөхдүүд намаасаа гарч, тойргоо булаацалцаж, эвсэж хүч үзэхээр зүтгэж эхэллээ1 сар 20. 10:36   |   0Бүтээсэн дуу болгон нь хит болдог нэгэн репперийн шинэ уран бүтээл мэндэллээ1 сар 20. 10:31   |   0“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”1 сар 20. 10:29   |   0"Улс төрийн намууд зөв хүнээ нэр дэвшүүлж байж иргэд зөв сонголт хийнэ"1 сар 20. 10:27   |   0Б.Эрдэнэбат: Хятадууд зээлээ төлөөгүй улсуудын усан боомт, газар нутгийг авч байна. Бид ийм шахаанд орж болзошгүй1 сар 20. 10:24   |   0АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна1 сар 20. 9:40   |   0Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 онд 16 төрлийн эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлсэн байна1 сар 20. 9:00   |   0“Cайжруулсан түлш” тасарсан үед иргэд модоор галлаж байна1 сар 20. 8:55   |   0Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна1 сар 18. 19:16   |   0Хятадад илэрсэн шинэ вирус ямар замаар дамждаг нь одоог хүртэл тодорхойгүй байна1 сар 18. 15:44   |   0Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ1 сар 18. 15:44   |   0Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 16:44   |   0Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хамт хятад иргэдийг баривчиллаа1 сар 17. 16:44   |   0Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь эрсэджээ1 сар 17. 15:44   |   0Д.Хаянхярваа: Хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар “Саарал жагсаалт”-аас гарахгүй1 сар 17. 15:44   |   0Ц.Нямдорж: Н.Номтойбаярын холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй1 сар 17. 15:44   |   0Соёлын өвүүд цаазын тавцанд1 сар 17. 15:44   |   0Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!1 сар 17. 15:44   |   0Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 17. 15:44   |   0Урсгал сөрж бусдын амьдрал, аз жаргалыг бүү тасла1 сар 17. 15:22   |   0Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав1 сар 17. 15:13   |   0Прокуророос Н.Номтойбаярын зодооны бичлэгийг шалгуулахаар цагдаад албан бичиг хүргүүлжээ1 сар 17. 15:13   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 15:01   |   0Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа1 сар 17. 14:57   |   0Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ1 сар 17. 14:44   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 12:44   |   0

1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

2017 оны 1-р сарын 18  -  11 цаг 33 минут

Мөн Говь-Алтай аймагт гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна.

Өнөөдрийн буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн Говь-Алтай аймагт  гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна.

Мялзан өвчин гарсантай холбогдуулан  БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр орчмын газрын хөрс, өвсийг ариутгах, айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэргээр ажлын хэсгийнхэн газар дээр нь арга хэмжээ авч онцгой байдалд ажиллаж байна.

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна.

БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван  удаа хуралдаад байна.   

Дэлхий дахинд мялзан өвчин 1942 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ  21 зүйлийн зэрлэг амьтад өвчилсөн байна. Харин манай оронд бог малын мялзан авчнөөр бөхөн өвчилсөн нь анхны тохиолдол юм. Өнгөрсөн оны судалгаагаар Монголд 10 мянган толгой бөхөн 14,000 гаруй км газар нутагт байршиж байгаа нь тогтоогдсон.

Бөхөнгийн орооны үе арванхоёрдугаар сараас эхлэн нэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг нь  халдварт өвчний тархалтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол бөхөн голдуу тав, арваараа  сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед арав, хориулаа цуглардаг ажээ. Орооны үе дууссан ч тавдугаар сар хүртэл нэг газарт олноороо төвлөрөн сүрэглэдэг бөгөөд энэ  нь уг өвчний тархалтыг улам даамжруулах магадлалтай аж.  Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг аж. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ажлын хэсэг  өнөөдөр  14 цагаас БОАЖЯ-нд хуралдаж эцсийн шийдвэрээ гаргаж лхагва гаригт Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлыг танилцуулан,  хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Тус хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа.

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН МОНГОЛ БӨХӨНД ИЛЭРСЭНТЭЙ  ХОЛБООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  1. Бог малын мялзан өвчнөөр хорогдсон бөхөнгийн сэг зэм устгах багийг орон нутгаас томилон ажиллуулах,
  2. Өвчний хязгаарлалтын бүс нутагт хорио цээр хяналтын бүс тогтоох,  өвчилсөн болон эрүүл бөхөнгийн сүргийн тархалт нутгийг зааглах арга хэмжээ хэрэгжүүлэх.
  3. Өвчний хязгаарлалтын бүс нутагт гамшгаас хамгаалах анги, салбар, холбогдох мэргэжлийн байгууллага, дүйцүүлэх цэргийн албан хаагчдыг татан оролцуулах,  
  4. Бөхөнгийн сэг зэмийг устгах цэг дээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, дээж авч нас, хүйсийн мэдээллийг тэмдэглэж, зургаар баталгаажуулах,
  5. Өвчилсөн бөхөнг таних, устгах зорилгоор сүргийг хөөх, хууль бус ан хийх, бөхөнгийн эвэр түүх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг ажлын хэсгийн гишүүд, малчид, орон нутгийн иргэдэд таниулах,
  6. Бөхөнгийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийж, өвчний тархалтыг тандах,
  7. Цусны дээж цуглуулж бог малын мялзан өвчнөөр өвчилж, эдгэрсэн бөхөн байгаа эсэхийг тогтоох.
  8. Өвчинд мэдрэмтгий мал, амьтадыг тодорхойлох халдвар тархалтын /эпидемиологи/-ийн судалгааг хийх,
  9. Малын хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналт, шалгалтыг сайжруулах зэргээр цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх.
  10. Бөхөнгийн эврийн хил дамнасан хууль бус худалдаа хийхээс сэргийлэх, илэрсэн зөрчлийг мэдээлэх арга хэмжээг хууль хяналтын байгууллага хариуцан ажиллах,
  11.  Малын өвчлөл, хорогдлын мэдээллийг шуурхай мэдээллэх,
  12.  Өвчилсөн бөхөнгөөс вакцинжуулсан малд уг өвчин халдварлахгүй, өвчлөхгүй гэдгийг сайтар таниулах,
  13. Малчид, иргэдэд мэдээллийн хэрэгсэл, багц мессежээр өвчний талаар танилцуулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх,
  14. Олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг яаралтай урьж, газар дээр нь дүгнэлт гаргуулан, зөвлөмж боловсруулах,

БОАЖЯ-ны ХМА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN