Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 9 бөх барилдсанаас “Хилчин” спорт хорооны бөх О.Жавзмаа-Спортын дунд сургуулийн Ш.Сэржмядаг нар хэсгийн аваргын төлөө барилдана. Мөн “Хилчин” клубын тамирчин Б.Мөнхтуяа хэсгийн аваргын төлөө шалгаран үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 81-кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар-Орхон аймгийн “Хангарьд” клубын Н.Баатархүү нар хэсгийн аваргын төлөө шалгаран үлдээд байна. Мөн “Хангарьд”-ын Н.Дагвасүрэн “Женко” клубын Б.Гаажаддамба нар хэсгийн аваргын төлөө барилдана.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих