ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

Гурван гийгүүлэгч: Өөрийгөө хөгжүүлцгээе...

/1-р сарын 17/  -  11 цаг 30 минут

Гийгүүлэгч Сэржээ /Гадаадад амьдарч байгаа Монголчуудыг төлөөлнө/

Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр хамгийн түрүүнд танд юу бодогдож байна вэ? Англи хэл сураад, мастер доктор хамгаалах эсвэл дасгал хийж эрүүл мэнддээ анхаарах, сар бүр тогтмол ном уншдаг болох, шинэ дуу сурах гээд өөрт байхгүй ямар нэг шинэ ур чадварыг эзэмшихийг хэлэх нь дамжиггүй. Өөрийгөө хөгжүүлэх гэсэн зорилгыг хоёр ангилж болох юм...гэж би боддог.

Нэг нь өөрийнхөө ажил мэргэжилтэйгээр холбоотойгоор өөрийгөө хөгжүүлэх. Үүнд гадаад хэл сурах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэйгээ холбоотой ном, сэтгүүл уншиж судлах, судалгааны ажил хийх гэх мэт.

Харин нөгөөх нь хувь хүний хөгжил буюу биеэ чийрэгжүүлэх, шинэ хоббитой болох гэх мэт бие хүнийг аз жаргалтай болгодог зүйлүүд юм. Энэ их завгүй стресстэй нийгэмд амьдарч байгаагийн хувьд хамгийн чухал зүйл нь хувь хүний хөгжил буюу өөрийнхөө аз жаргалын төлөө ямар нэг зүйлийг сурах нь хамгийн чухал гэж би боддог.

Яагаад гэвэл ээж аавын стресс хүүхдэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд энэ нь хүүхдийн хөгжилд муу нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр үр хүүхдийнхээ төлөө та бид аз жаргалтай амьдрах хэрэгтэйг эрдэмтэд хэдийн нотолжээ.

Шинэ оны төлөвлөгөөгөө гаргахдаа хүн бүр өөрийгөө хөгжүүлэх ямар нэг зорилт тавьсан болов уу. Зорилт тавина гэдэг нь та өөрийнхөө төлөө урагш тэмүүлж, хөгжиж байна гэсэн үг юм.

Энэ жил би өөртөө сар бүр нэг ном унших зорилт тавиад байгаа. Өнгөрсөн зун нөхрийнхөө бэлэглэсэн “Харри Поттер” цувралыг уншиж байхдаа, сүүлийн хэдэн жил шинэ мэргэжил эзэмшиж, мэргэших, охиноо өсгөх гээд мэргэжлийн номноос өөр ном шагайгүйгээ ойлгосон юм. Түүнээс хойш өдөр бүр ном уншихыг хичээж байна. Ээжийгээ ном уншаад суухаар өөдөсхөн үр минь ч гэсэн номоо дэлгэн суухыг харах үнэхээр урамтай шүү. Адаглаад л хүүхэддээ үзүүлдэг сайн үлгэр дууриалал минь нэгээр нэмэгдсэн гэсэн үг.

Уран зохиолын ном ч бай, өөр сэдэвтэй ном ч бай ном хүнийг идэвхижүүлж, сэдэлжүүлж, урам зориг өгдөг. Өнгөрсөн жил найзынхаа төрсөн өдөрт зориулан ном авахдаа өөртөө зориулан “40 настай эмэгтэй 30 настай эмэгтэйд зөвлөх нь” гэсэн номыг авсандаа одоо хүртэл би баярладаг юм. Тэр номоор дамжуулан нэгэн хэвийн “унтаа” байдалд орсон өөрийгөө олж харан, дахин сэдэлжиж, удахгүй 30 хүрэх өөрийнхөө төлөө “хичээнгүйлэн” хичээллэж эхэлсэн. Урьд нь зориглодоггүй байсан усанд сэлэлт, бадминтон гэх мэт спортоор хичээллэж, бага багаар суралцаж, өөрийнхөө хэмжээндээ эзэмшиж байгаадаа урамшин, улам урагшилж, эндээс авсан эрч хүчээрээ ажлаа ч сайн хийсээр... Магадгүй стресст зориулах цаг хугацаа хэтэрхий хайран санагдаад ч тэр үү ямар нэг зүйлд уурлаж бухимдах маань улам багассан мэт.

Хэн нэгэн надаас өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийх вэ? гэж асуувал би хамгийн түрүүнд “Ном унш” гэж зөвлөх болно. Заавал шилдгүүдийг биш олонд танигдаагүй энгийн нэг ном хүртэл уншихад эрдэнэс шүүрэх мэт л болдог гэж би боддог. 

 Гийгүүлэгч Тогоо /Олон нийтийг төлөөлнө/

Миний нэг найз их олон хүнээр бахархдаг. Фитнест явдаг найзынхаа зураг доор байнга бахархалын үг бичнэ. Ууланд алхлаа гэвэл мундагаа...лагаа... гээд л хамгийн сайхан сэтгэгдлийг үлдээнэ. Хамтдаа явах уу гэсэн саналын хариуд “Унтаж нойр авъя...залхуу, би чинь бие муутай, чадахгүй байх аа...” гэх мэт хариу өгдөг юм.

Найз маань турахын тулд элдэв янзын эм ууна...Ер нь ингээд л өөрийнхөө төлөө хийдэг зүйл нь дуусна даа. Наанаа инээвч, цаанаа сэтгэл гутралтай, хэзээ нэгэн цагт сайхан зүйл болохыг хүлээнэ... Найзыгаа ингэж жишээ болгон татаж буйн учир нь олон бүсгүйчүүд яг ингэж амьдраад байгаа нь ажиглагддаг. Тэгвэл бид яагаад ингэж амьдрах ёстой гэж?

            Яг энэ асуултыг би өөртөө тавьсан юм. Тэгээд өөртөө шинэ хобби нээсэн. Сурахаасаа өнгөрсөн гэж өөрийгөө ямагт мохоодог байсан би зэрэг цолоо ахиулахаар дахиад оюутны ширээний ард суулаа. Шинэ хамт олон, шинэ найзууд, шинэ мэдлэг... надад маш сайхан мэдрэмж өгдөг.

Шинэ зүйлд өөрийгөө сорьж, өмнө нь харахаас ч төвөгтэй санагддаг байсан дугуйгаа унаж сурч, усанд сэлж, тогтмол дасгал хийж, явган аялалд явж, уул руу алхаж сурлаа...Энэ бүгд надад одоо аз жаргал бэлэглэж байна. Жаахан хичээгээд үзвэл бидэнд аз жаргал бэлэглэх олон зүйл амьдралд байна. Одоо би гараар гоёл чимэглэл урладаг сургалт, бас өөрийн гараар ганцхан хувь бүтээдэг ваар урлалын сургалт, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд явна.. гээд бодчихсон байгаа. Бодно гэдэг нь хийнэ гэсэн үг шүү дээ... Тийм үү. Уншигч та ч гэсэн бодсон бүхнээ биелүүлж, өөрт тань аз жаргал бэлэглэх хоббитой болж, өөрийгөө хөгжүүлээрэй гэж уриалмаар байна.

 Ингээд энэ дашрамд уншигчдаас маань санхүүгийн хямралтай өнөө үед хувь хүн санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ? гэж олонтаа ирүүлсэн асуултад мэргэжилтнүүдээс хариулт авснаа хүргэе. Хямралын үед санхүүгээ удирдах хамгийн зөв арга бол өдөр тутмын жижиг сажиг зардлуудаа хянаж, мөнгөө зөв зарцуулж ХЭМНЭЛТ хийх явдал гэж тэд хариулсан.

  1. Сар бүрийнхээ хэрэглээгээ хяна. Орлого, зарлагаа нарийн тооцсоноор маш их мөнгийг хэмнэдэг.
  2. Цалингаа авсан өдөр томоохон зарлага гаргахгүй байх. Цалин орж ирсэн өдөр бид нэг их мөнгөтэй болчихсон юм шиг санаж харсан болгоноо авч, найзуудаа дайлах гэдэг. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал.
  3. Хүнсээ нэг дор цуглуулж бай. Хүнсний дэлгүүрээс багаар нь зөөж байснаас, захаас эсвэл том супермаркетаас бөөнд нь авчихвал хамаагүй хямд тусна.
  4. Дэлгүүр хэсэх үедээ төлөвлөөгүй худалдан авалт битгий хий. Өлссөн үедээ хүнсний дэлгүүр орохоос зайлсхий. Жагсаалт гарган зөвхөн хэрэгтэй зүйлээ л ав. Судалгаагаар ихэнх хүмүүс долоо хоногт дунджаар 10000-60000 төгрөгийг шаардлагагүй зүйлд үрдэг байна.
  5. Аль болох гэртээ хоол хий. Ажилдаа ирэхдээ өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авчирч, оройн хоолоо гэртээ хийж идсэнээр та 40%-ийн хэмнэлт хийнэ. Хайртай хүмүүстээ өөрийн гараар хоол хийж өгснөөр тэднийгээ илүү баярлуулна.
  6. Хааяа ч болов алхаж бай. Явган явах нь мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд ач тустай, түгжрэл ихтэй үед зорьсон газраа машинтай явснаас илүү хурдан хүрнэ.
  7. Өөртөө болон бусдад “Үгүй” гэж хэлж сур. Ингэж чадаагүйгээсээ мөнгөө дэмий зүйлд үрдэг, бусдад тараагаад зээлдүүлчихдэг хүмүүс байдаг. Найдвартай гэж бодсон хүндээ л мөнгө зээлдүүлж бай.
  8. Муу зуршлуудаа хая. Архи, тамхинаас татгалзсанаар нэгдүгээрт таны эрүүл мэндэд тустай, хоёрдугаарт мөнгөө хэмнэнэ.

Жишээ нь: 1 хайрцаг тамхи 4000₮, дунджаар 2 хоногт 1 хайрцгийг татдаг гэж үзвэл жилд 730000₮-ийг зарцуулдаг байна.

  1. Өөртөө зорилго тавь. Машингүй 7 хоног, кофегүй 7 хоног, гэрээсээ хоол авчрах 7 хоног, амттангүй 7 хоног зэрэг зорилгууд тавьж хэмнэлт хийхээс гадна хөгжилтэй, сонирхолтой амьдар
  2. Үнэгүй аппликейшнүүд ашигла. Skype, Facebook, Viber, Wechat зэрэг аппликейшнүүд ашиглан үнэгүй ярьж, мессеж бичиж утасны төлбөр, нэгжээ хэмнэ.
  3. Машинаа маш болгоомжтой барьж, гамтай хэрэглэ. Учир нь машины эвдрэлд маш их мөнгө үрэгддэг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих