Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлүүлсэн. Ирэх тавдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ. Жолооч та автомашиныхаа дугаарын сүүлийн цифрээс хамаарч татварыг хугацаандаа багтаан төлөх ёстой. Хэдэн сард татвараа төлөхөө эндээ хараарай.
1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө. Улсын хэмжээнд нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг гэнэ.
Сэтгэгдэл бичих