Японы мэргэжлийн сүмо бөх Монголчуудын амьдралд чухам ямар нөлөө үзүүлсэнийг хэн ч таашгүй. Бүгд л биширдэг, биширсээр ч байх болно. Кёкү- нэртэнгүүд анхны шав тавьсан бол Аса нэртэнгүүд Оргилд хүргэсэн түүхтэй. Их аварга маань 2010 онд зодог тайлсан ч дэвжээний анд Асасекирюү Бадарч начингийн хүү Дашням өдий хүртэл барилдаж байна. Өнөөдөр тэрбээр макүшита зиндаанд амжилт муу барилдаж байгаа ч "Чиний хийсэн бүхэн, Монголчуудын сэтгэлд байгаа шүү, Сайн барилдаарай" хэмээн ерөөе. Үргэлж чиний дэмжигч байх болно.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих