УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр завсарлага авлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Я.Санжмятав “АН-ын бүлэг хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна. Өнөөдөр энэ хуулийн талаар бүх намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох юм” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Завсарлагыг бүлгийн дарга авдаг. Гэхдээ АН-ын бүлгийн дарга хүндэтгэх шалтгаантай чөлөө авсан. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав завсарлага авах хүсэлт гаргаж байна. Үүнийг мөн хүндэтгэж үзээд нэг хоногийн завсарлага өгье” гэсэн юм.
Б.Анир
Сэтгэгдэл бичих