Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод байрлах дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөг гэмт этгээдүүд сүйтгэжээ. Тэд Л.Мессигийн хөшөөний цээжэн хэсгийг нь салган авсан байна. Мессигийн хөшөөг өнгөрсөн оны зургаадугаар сард урлан бүтээж, Буэнос-Айрес хоын төвд сүндэрлэх болсон юм. Буэнос-Айрес хотын захиргаа хөшөөг яаралтай сэргээн босгоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Түүнээс өмнө алдарт теннисчин Г.Сабатинигийн хөшөөг бас сүйтгэж байсан юм байна.
Сэтгэгдэл бичих