1947 оны 6-р сарын нэгэн бороотой өдөр АНУ-ын хоёр хөлөг онгоц Малайз Сингапур хоёрын дунд оршдог Малакын зурвасаар явж байх үедээ тусламж хүссэн морзын код хүлээн авчээ.Тэдний хүлээж авсан дохио нь "Оуран Медан хөлгөөс тусламж хүсэж байна.. Бид хөвж байна." гэсэн бөгөөд дараа нь "Хөлгийн ахмад болон багийн бүх гишүүд үхлээ би бас үхэж байна гэсэн" утга бүхий Морзын код ирсэн байна.Ингээд АНУ-ын хөлөг жижиг завьтай хайгуулын баг дохио ирсэн газар луу илгээжээ.Удалгүй хайгуулын баг Оуран Меданийг олсон бөгөөд гаднаас нь харахад ямар ч аюул учирсан гэх шинж тэмдэг харагдаагүй байна.Тэд холбоо тогтоох гэж оролдсон боловч хөлгөөс хэн ч гарж ирээгүй байна.Аврах багийн гишүүд хөлөгрүү нэвтрэн дотор амьд хүн байгаа эсхийг шалгахаар ортол хөлгийн тавцан дээр 10 гаруй хүн дээш харсан хөлдсөн байдалтай үхсэн байгааг олжээ.Дараа нь тэд хөлгийн төв удирлагын хэсэгт иртэл багийн ахмад бусад гишүүдийн хамт цонх руу харсан байдалтай үхсэн байсан бөгөөд бүгдээрээ амаа том ангайсан нүд нь цагаан өнгөтэй бие нь хөлдсөн байжээ.Мөн тэднийг гадны нөлөөтэй үхсэн гэх ямар ч шинж тэмдэг олдоогүй байна.
Ийнхүү тэдэнд юу тохиолдсоныг олж мэдхээр хөлөг дотор байж байх үед 4-р номерын каргонд гэнэт гал гаран аврах багийнхан Оуран Меданийг орхин гарав.Хөлөг бүхэлдээ галд автан шатхууны хэсэгт гал хүрснээр хөлөг дэлбэрч тэр даруй живжээ. Чухам Оуран Медан хөлөгт тэр үед юу тохиолдсоныг одоо хүртэл хэн ч тайлж чадахгүй байгаа бөгөөд хүмүүс янз бүрийн таамгууд дэвшүүлсээр байна.Оуран Медан хөлөг харь гаригийн дайралтанд өртсөн гэх таамаг хамгийн бодитой гэж үздэг.Амиа алдсан гишүүд ямар ч гадны нөлөөгүй мөн тэдний бие +25 градустай үед тас хөлдсөн байдал нь гарцаагүй дэлхийн бус хүчин зүйл нөлөөтэй гэдгийг харуулж байна.Яг л Диатловын үйл явдалтай адил хэргийн эзэн нь олдоогүй юу тохиолдсон нь нууц хэвээр үлджээ.
Сэтгэгдэл бичих